horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Цагдаагийн алба хаагчийг мөргөсөн этгээд 2.96 хувийн согтолттой байжээ

post-img

Тээврийн цагдаагийн алба хаагч батлагдсан хуваарийн дагуу 16:50 цаг орчимд тасганы овооны зам дагуу үүрэг гүйцэтгэж байжээ.Тухайн орчимд хөдөлгөөний нягтрал ихтэй байсан бөгөөд Тоёота харриер маркийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний үргэлжилсэн цагаан шугам давж эргэх үед алба хаагч шаардлага тавьсан аж. Жолооч Г нь алба хаагчийн шаардлагыг үл биелүүлэн улмаар тээврийн хэрэгслээр мөргөж тухайн газраас зугтаасан байна. Алба хаагчийн мөргөөд зугтаасан жолоочийг эрэн сурвалжлах явцад СБД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд байхад нь олж тогтоожээ.Тухайн тээврийн хэрэгслийн жолооч 2.96 хувийн согтолттой байсан бөгөөд унаж явсан машинаа Баянзүрх дүүрэг Дарь-Эх орчимд байрлах орон сууцны хорооллын дунд үлдээсэн байжээ. Мөргүүлсэн алба хаагч цаг алдалгүй эмнэлгийн байгууллагын тусламж авсан байна.

0/1000