horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

С.Эрдэнэболд: 18 нас хүрээгүй хүүхдүүдээр эрсдэлтэй зүйл хийлгэх нь хүний эрх талаасаа зохимжгүй зүйл

post-img

3 дугаар сарын 1-нээс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд шийдэхээр боллоо. Тэдэнд өнөөдөр Засгийн газар ийм эрх өгөв.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Яг одоо сэтгэл хөдлөлөө хойш нь тавиад, дундын шийдвэрт хүрэх ёстой. 18 нас хүрээгүй, бие даан шийдвэр гаргах боломжгүй хүүхдүүдээр эрсдэлтэй зүйл хийлгэх нь хүний эрх талаасаа зохимжгүй зүйл гэж бодож байна. Би орон нутгаас сонгогдсон гишүүн учир хөдөөний хүмүүсээс “Уралдаанаа нээе ээ. Өв уламжлалаа авч үлдэх ёстой” гэсэн санал их ирдэг. Гэвч нөгөө талд нь хүний эрхийн маш том асуудал байна. Морин спорт холбооныхон, бусад тал хэвлэлээр маргалдахаас илүүтэй яг бодитоор сууж байгаад, тодруулга хийх хэрэгтэй. Яг энэ хавсарган цагийн уралдаанд насанд хүрсэн хүмүүс оролцох нь зөв гэж бодож байна. Ер нь шийдвэр аль ч талд гарлаа ч хүний амь, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй стандарт хэмжээг тогтоох ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.

0/1000