ХӨСҮТ өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Саруул “Менингококкт халдвар маш төвөгтэй халдварын нэг. Агаар дуслаар халдаж, маш өвөрмөц тууралт арьсан дээр туурч, тархины хаван үүсгэдэг, маш өндөр эрсдэлтэй өвчинд тооцогддог. 2025, 2026 оныг менингококкийн дэгдэлтийн жил гэж үзэж байна.
Цагаар биш, минутаар хэмжигддэг өвчин. Налайх дүүргийн, халдвар авсан хүүхдийг эмнэлэгт хүргэхдээ их хугацаа алджээ. Хүүхдийн биеийн байдал маш хүнд, ХӨСҮТ-д эмчлүүлж байна” гэлээ.