horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан менингококкийн халдвартай 3 настай хүү энджээ

post-img

ХӨСҮТ-ийн удирдлагууд менингококкийн халдвартай холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл өглөө.

Энэ сарын 29-ны өдөр Нийслэлийн Налайх дүүрэгт бүртгэгдсэн менингококкийн халдвартай 3 нас 7 сартай хүү ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа энджээ. Хүүгийн биеийн байдал нэгдүгээр сарын 25-ны өдөр гэнэт муудаж, эмнэлгийн тусламж авсан ч богино хугацаанд хүндэрч, хордлогын шокоор нас барсан байна.

2024 онд менингококкийн халдвар авсан гэх сэжигтэй 5 хүүхэд бүртгэгдсэн байна. Үүнээс лабораторийн шинжилгээгээр 2 хүүхдийн шинжилгээ батлагдаж, эмчилгээ хийлгэн эдгэрчээ. Энэ сарын 30-ны өдөр Баянгол дүүргээс уг өвчний сэжигтэй хүүхэд ирсэн бөгөөд лабораторийн шинжилгээний дүн хараахан гараагүй байна.

Менингококкийн халдвар бол тууралтат халдвар дундаас богино хугацаанд хүндэрдэг, хүнд өвчний нэг юм. Энэ өвчнийг үүсгэгч нь хоруу чанартай.

Маш өндөр цонхийн цайж халуурах бөгөөд халуун бууруулах эм уугаад халуун нь нэмэгддэг. Халуурч эхэлснээс хойш 6-7 цагийн дараа доод мөчнөөс эхэлж, тууралт гардаг. Гүвдрүүт цусархаг тууралт хурдан хугацаанд нэмэгддэг. Мөн хордлогын шинж илэрдэг байна.

Монгол Улсад сүүлийн 10 жилд менингококкийн халдвар авсан 98 хүн бүртгэгдсэн байна. Энэ өвчний халдварыг 5 хүртэлх насны хүүхдүүд ихэвчлэн авдаг аж. Менингококкоор өвдсөн тохиолдолд хордлогын шок болон тархины хаван үүсэх зэргээр хүндэрдэг байна.

0/1000