horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Тэмээ өсгөсөн малчдаа 75 саяар урамшуулжээ

post-img

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Буйлган шар” тэмээн соёл, уралдааны холбоо хамтран энэ сарын 1-2-нд тэмээчдийн зөвлөгөөн, тэмээний уралдаан зохион байгууллаа. Тус аймгийн засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулж буй эл арга хэмжээнд 250 орчим хүн оролцов.

Тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 онд тэмээн сүргийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, тоо толгойг өсгөх, тэмээний үүлдэр угсааг сайжруулах, нүүдэлчдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэмээчдийг урамшуулахад чиглэсэн “Тэмээ өсгөх, чанарыг сайжруулах, бойжуулсан ботгонд мөнгөн урамшуулал олгох” журам баталжээ. Уг журмын дагуу 2024 онд 75 сая төгрөгийн урамшууллыг тэмээ өсгөн үржүүлж буй иргэдэд олгожээ. 2025 онд ботгоны урамшуулалд 75 сая төгрөг олгохоор баталсан байна. Урамшууллыг нэгдүгээр улиралд багтаан олгох аж. Бойжуулсан ботгонд мөнгөн урамшуулал олгож байгаа нь тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, тэмээчдийг урамшуулах чухал хөшүүрэг болж байна.

Манай улсын тэмээн сүргийн 50 гаруй хувь нь Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймагт бий. 2024 оны жилийн эцэст улсын хэмжээнд нийт 473,9 мянган тэмээ тоолуулсан байна. Тус аймаг 2024 оны жилийн эцэст 35 мянган тэмээ тоолуулжээ. Энэ нь өнгөрсөн жилээс 8,7 хувиар өссөн байна. Үүнд:

Дөргөн сум 8274 тэмээ,
Чандмань 4379 тэмээ,
Манхан 3764 тэмээ,
Зэрэг 2963 тэмээ тоолуулсан нь хамгийн олон тэмээтэй сумдад багтаж байна.

0/1000