ХӨСҮТ томуу, томуу төст өвчин болон менингококкийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар менингококкийн халдвар авсан байж болзошгүй 2 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Халдварт менингококк бол агаар, дуслаар дамждаг халдвар. Өвдсөн хүнтэй нэг метрийн радиус дотор байнга харьцдаг байсан хүмүүс л халдвар авах боломжтой. Нэг гэрт байдаггүй, нэг ангид сурдаггүй бол өвдөх магадал маш бага аж.
Эрүүл нян тээгч гэж буй. Хүйтэн ус уухад, эсвэл байнга хоолойд нь юм тордог бол та нян тээгч байх магадлалтай. Энэ нь өөрөө өвчлөхгүй ч бусдад халдвар тараана гэсэн үг. Ийм нян тээгчийг илрүүлэхэд маш хэцүү байдаг тухай мэргэжлийн эмч хэллээ. Монгол Улс менингококкийн вакцин авах хүсэлтээ өгчээ. Захиалга хийсэн, яг хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Халдварт менингококкийн үед хүн амыг нийтээр нь вакцинжуулдаггүй, зөвхөн халдварын голомтод байгаа хүмүүст вакцин хийдэг байна. Одоогийн байдлаар халдвар авсан нь батлагдсан 1 өвчтөний голомтод хараахан вакцин хийгээгүй байна гэж ХӨСҮТ мэдээллээ.