horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

67 дахь удаагийн “Грэмми”-г гардууллаа

post-img

Америкийн дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Грэмми шагнал гардуулах ёслол энэ сарын 2-ны өдөр буюу Улаанбаатарын цагаар даваа гарагт зохион байгуулагдаад байна.

67 дах удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр 2023 оны 9-р сарын 16-наас 2024 оны 8-р сарын 30-ны хооронд сонсогч олны хүртээл болж цацагдсан дуу хөгжим, бичлэг, цомог, хамтлаг дуучид уран бүтээлчдийн дундаас нийт 90 гаруй төрөлд шилдгийг тодруулан шагнал гардуулаад байна.

Нэр дэвшигчдийг АНУ-ын Дуу бичлэгийн академийн гишүүд сонгон тодруулсан бөгөөд өнгөрсөн оны 11-р сарын 8-ны өдөр Paramount+ платформоор шууд дамжуулан зарлаж байсан. Дуучин Бейонсе хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшсэн юм.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Лос Анжелес хотын Crypto.com Arena цогцолборт 22 дах жилдээ зохион байгуулагдаж, Өмнөд Африкийн комедиан Трэвор Ноа арга хэмжээг 5 дах жилээ дараалан хөтлөн явуулж, Америкийн CBS телевиз шууд дамжуулан хүргэлээ.

Энэ жилийн Грэмми шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Billie Eilish, Chappell Roan, Charli XCX, Sabrina Carpenter, Chris Martin, Cynthia Erivo, Janelle Monáe, Stevie Wonder зэрэг уран бүтээлчид ая дуугаа хүргэсэн байна.

Ингээд уншигч та бүхэндээ энэ жилийн Грэмми наадмын гол шагналын эздийг танилцуулья:

  • Оны шилдэг цомог – Beyoncé-гийн “Cowboy Carter” цомог
  • Оны шилдэг дуу бичлэг – Kendrick Lamar-ын “Not Like Us” дуу
  • Оны шилдэг дуу – Kendrick Lamar-ын “Not Like Us” дуу
  • Оны шилдэг шинэ залуу уран бүтээлч – дуучин Chappell Roan
  • Оны шилдэг поп цомог – Sabrina Carpenter-ын “Short n’ Sweet” цомог
  • Оны шилдэг поп дуу – Sabrina Carpenter-ын “Espresso” дуу
  • Оны шилдэг поп хамтрал – Bruno Mars/Lady Gaga нарын “Die With a Smile” дуу
  • Оны шилдэг дэнс/электроник цомог – CharliXCX-ын “Brat” цомог
  • Оны шилдэг дэнс/электроник дуу – Justice/Tame Impala нарын “Neverender” дуу
  • Оны шилдэг дэнс/поп дуу – Charli XCX-ын “Von Dutch” дуу
  • Оны шилдэг латин поп цомог – Shakira-гийн “Las Mujeres Ya No Lloran” цомог
  • Оны шилдэг рок үзүүлбэр/уран бүтээл – Beatles хамтлагийн “Now and Then” дуу
  • Оны шилдэг рок дуу – St Vincent-ийн “Broken Man” дуу
  • Оны шилдэг рок цомог – The Rolling Stones хамтлагийн “Hackney Diamonds” цомог
  • Оны шилдэг альтернатив цомог – St Vincent-ийн “All Born Screaming” цомог
  • Оны шилдэг альтернатив үзүүлбэр/уран бүтээл – St Vincent-ийн “Flea” дуу
  • Оны шилдэг метал уран бүтээл – Gojira хамтлаг Marina Viotti/Victor Le Masne нарын “Mea Culpa (Ah! Ça ira!)” дуу
  • Оны шилдэг реп үзүүлбэр/уран бүтээл – Kendrick Lamar-ын “Not Like Us” дуу
  • Оны шилдэг мелодик реп үзүүлбэр/уран бүтээл – Rapsody/Erykah Badu нарын “3:AM” дуу
  • Оны шилдэг реп дуу – Kendrick Lamar-ын “Not Like Us” дууОны шилдэг реп цомог – Doechii-гийн “Alligator Bites Never Heal” цомог
  • Оны шилдэг соло кантри үзүүлбэр/уран бүтээл – Chris Stapleton-ы “It Takes A Woman” дуу
  • Оны шилдэг кантри хамтрал – Beyoncé/Miley Cyrus нарын “II Most Wanted” дуу
  • Оны шилдэг кантри дуу – Kacey Musgraves-ийн “The Architect” дуу
  • Оны шилдэг кантри цомог – Beyoncé-гийн “Cowboy Carter” цомог
  • Оны шилдэг R&B үзүүлбэр/уран бүтээл – Muni Long-ын “Made For Me” дуу
  • Оны шилдэг R&B дуу – SZA-гийн “Saturn” дуу
  • Оны шилдэг R&B цомог – Chris Brown-ы “11:11” цомог

Энэ жилийн Грэмми наадмын “Оны шилдэг рок үзүүлбэр/уран бүтээл”-ээр шалгарсан Их Британийн домогт Beatles хамтлагийн “Now and Then” хэмээх 2023 оны 11 сард гарч байсан дуу наадмын түүхэн дэх анхны хиймэл оюуны тусламжтайгаар бүтсэн шагналт уран бүтээлээр тодорсон байна. Мөн түүнчлэн дуучин Beyoncé нэг жилд хамгийн олон төрөлд нэр дэвшсэн болон нийт Грэмми наадамд 99 төрөлд нэр дэвшсэнээрээ хамгийн олон удаа нэр дэвшсэн уран бүтээлчээр өөрийн эр нөхөр Jay Z-тэй эн зэрэгцэн ирж, дээд амжилтыг тогтоогоод байна.

0/1000