horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

МСБХ-ны 2024-2025 улирлын шилдгүүд тодорлоо

post-img

Монголын Сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын эмэгтэй тамирчдын шилдгүүд өнөөдөр тодорлоо.

Шилдэг шинэ тоглогч – Б. Гэрэлмаа (АОДЭ М Винкс)

Шилдэг зургаа дахь тоглогч – М.Сэргэлэн (Аравт)

Амжилт нь ахисан тоглогч – Т.Үлэмж (Омни Хүлэгүүд)

Шилдэг хамгаалан тоглогч – Б.Өнөрзаяа (Аравт)

Шилдэг дасгалжуулагч – Фран Гарсиа (Улаанбаатар Амазонс)

Шилдэг олон улсын тоглогч – Грэйс Берг (Улаанбаатар Амазонс)

Үнэ цэнтэй тоглогч буюу MVP – Б.Ариунцэцэг (Улаанбаатар Амазонс)

Үндэсний дээд лигийн эмэгтэй багуудаас плэй-оффт өрсөлдөх 4 баг тодорч, цувралын тоглолтуудаа хийсээр буй. Нийт зургаан багт өрсөлдсөнөөс плэй-оффын шатанд “Улаанбаатар Амазонс” VS “АОДЭ М Винкс” багууд, “Омни Хүлгүүд” VS “Аравт” багууд хоорондоо тоглохоор учраа таарсан. Тэгвэл өнөөдөр ийн эмэгтэй тамирчдын шилдгүүд тодорлоо.

0/1000