horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Эрчим хүчний үнийг 30 биш, 80 хувь нэмсэн байжээ

post-img

Эрчим хүчний үнэ тарифыг 30 хувь нэмлээ гэсэн үгэн дээр ард түмний анхаарлыг төвлөрүүлээд ар хударгаар нь зальдсан байна. Юу ч уншиж ойлгохыг хүсэхгүй болсон ард түмний буруу үүнд байна. Яагаад гэвэл иргэдийн фэйсфүүкийн постонд тохируулсан хоёр өгүүлбэрийг ард түмэн рүү шидэхдээ “30 хувь нэмлээ” гэсэн ганц өгүүлбэрийг тултал явуулсан. Эрчим хүчний үнийн өсөлтийг 30 хувь л нэмсэн гэх маш товчхон тархи угаалт.

Бодит байдал дээрээ эрчим хүчний үнэ 80-100 хувь нэмсэн байсныг ард түмэн одоо л анзаарч байна. Тийм л тэнэг байна. Өмнө нь явуулсан “30 хувь нэмлээ” гэдэг нь зөвхөн 150 квт-ын дотор цахилгаан хэрэглэсэн хэрэглэгчдэд үйлчлэх үнийн тариф байж. Харин 150 квт-аас дээш 300 квт хүрсэн тохиолдолд 60 хувь нэмэгдэнэ. Түүнээс дээш эрчим хүч ашигласан хэрэглэгчдэд үнийн тариф 80 хувиас дээш нэмэгдэлтэй очно. Ийм л үнийн тариф нэгэнт мөрдөгдөөд эхэлжээ. Гэнэт л зуслан дахь байшингийнх нь цахилгааны үнэ 1.8 сая төгрөг гарсныг мэдсэн иргэн чарлаад босоод ирлээ. Гэр хороолол дахь хоёр өрөө байшингийнх нь эрчим хүч ашигласан төлбөр 500 мянга гарсныг мэдээд балмагдсан иргэд гүйж явна.

Хамгийн хоржоонтой нь 150 квт дотроо багтааж эрчим хүч хэрэглэдэг хэрэглэгч гэж байдаггүй юм байна. 150 квт-аас дээш л хэрэглэдэг юм байна. Иргэд бүгдээрээ утсандаа ирсэн “Эрчим хүчний үнэ 30 хувиар нэмэгдлээ” гэсэн ганц өгүүлбэрт кодлогдчихож. Ард нь бодит үнэ болох 80100 хувиар нэмэгдсэн байж. Юу ч уншиж судалдаггүй ард түмний тархийг гозойтол угаадаг пиар гэж энэ. Бид ч мөн гэнэн байна даа…

Б.Ням

0/1000
Зочин

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар ажлаа хийгээч ээ. Энэ худал мэдээлэл тарааж залилан мэхлэж Цахилгааны үнийг 80-100% нэмсэн удирдлагуудад хариуцлага тооцож, Цахилгааны үнийг бууруулаач ээ