Олон улсын хорт хавдраас сэргийлэх, хянах холбооны санаачилгаар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг “Хавдрын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.
Энэ өдөр /2025.02.04/ Улсын хоёрдугаар төв эмнэлгээс “Хоол боловсруулах эрхтний хавдраас сэргийлье” “уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Олон нийтийн хавдрын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэхийг дэмжих зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн I давхарт зохион байгуулна.
Манай улс уг холбооны санаачилсан Хорт хавдраас сэргийлэх, хянах тунхаглалын үзэл баримтлалыг дэмжиж, Хорт хавдрын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийг 2007 оноос эхлэн тэмдэглэжээ.