horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Б.Ган-Эрдэнэ: Элэгний хорт хавдрын мэс заслыг дурангаар хийж байна

post-img

Хавдрын эсрэг өдөр УХТЭ “хоол боловсруулах замын эрхтний хавдраас сэргийлье” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн элэг,цөс, нойр булчирхайн мэс заслын эмч Б.Ган-Эрдэнэ: Монгол улсад элэгний хорт хавдрын өвчлөл бусад улстай харьцуулахад 4-7 дахин их байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ болон хоёрдугаар төв эмнэлэгт элэгний дурангийн мэс заслыг хийж байна. Хавдрын өвчлөл хэддүгээр шатанд байна гэдгээс илүү хавдрын байрлал дурангийн мэс засал хийх эсэхэд нөлөөлдөг. Монгол улсад хийгдэж буй хавдрын хагалгааны 30-40 хувийг элэгний хорт хавдар дангаараа эзэлдэг.

Элэгний хавдрын хагалгааг дурангаар хийх нь хор хөнөөл, дахилтын хувь багатай байдаг. Мөн ор хоног цөөн байхаас гадна өвчтөний сэтгэлзүй, бие махбод нөхөн сэргэх хурд нь ч илүү байдаг юм.

хо

0/1000