Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаар бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн шийдэлт сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтий үр дүн шийдэл” сэдвээр үргэлжилж байна.
Сонсголын үеэр шинжээчид манай улс 2008-2023 оны хооронд утааг бууруулахын тулд 1,7 их наядыг зарцуулсан гэх тоо баримт гаргалаа.
Тодруулбал
- 2008-2016 онд нийт 365,3 тэрбум төгрөг
- 2017-2020 онд нийт 465,1 тэрбум
- 2020-2023 онд нийт 1,143 их наяд төгрөгийг тус тус утааны эсрэг зарцуулжээ.
Тэгвэл эдгээр тоо дүн дээр 295,9 тэрбум төгрөгийн 147 алдаа, зөрчил гарчээ.
Тухайлбал 2021 онд “Цэвэр агаар” төслөөс айл өрхүүдэд 135.5 сая төгрөгийн цахилгаан халаагуурыг олгожээ. Тэгвэл 159 айл нь төлбөрийн чадваргүй болсон зэргээс шалтгаалан цахилгаан халаагуурын эргэн төлөх төлбөрөө төлөөгүй байна. Уг төслийг Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн учраас, эргэн төлөлтөө төлөөгүй 159 айлын өрийг улсын өр болж, татвар төлөгчдийн мөнгөөр төлж байна.