horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Офицеруудын ордноос Тэрэлж чиглэлд үйлчилдэг автобусыг зогсоожээ

post-img

Нийслэлийн иргэдийг цэвэр агаарт гарах эрэлт хэрэгцээнд үндэслэн өнгөрсөн 12 дугаар сараас Тэрэлж болон Скай ресорд чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлсэн.

Улмаар Офицеруудын ордон -Тэрэлжийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг болсон юм. Гэвч тус чиглэлд үйлчилдэг дунд оврын Х:22 “Офицеруудын ордон – Налайх – Тэрэлж” чиглэл нь зорчигч урсгал багатай, Х:4 чиглэлтэй чиглэлийн давхцал үүсгэж байгаа тул өнөөдрөөс /2025.02.04/ зогсоожээ.
Иймд Х:4 “Офицеруудын ордон – Налайх – Тэрэлж” чиглэлийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөлөө.

0/1000