Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
С.Нямсүх: Ард түмний “MVP” байгаа нь надад маш том шагнал, үнэ цэн
- 2025/02/04

- 12 өдрийн өмнө

- 12 мин уншина

“Сүхжингийн пүүзэнд пүрш байдаг байх. Нэг шалгамаар юм” гэсэн үг байдаг. Тэрхүү “пүрштэй пүүз”-ний эзэн бол волейболын үндэсний дээд лигийн хошой аварга, спортын мастер С.Нямсүх юм. Түүнийг “Нисдэг Сүхжин” ч гэж нэрлэдэг. Тэр бол даруухан атлаа чимээгүй хөдөлмөрлөдөг, харин талбай дээр агаарт дүүлэн нисэж, чадварлаг тоглодог тамирчин. Хөвсгөлийн Их-Уулаас гаралтай. Сурагч байхаасаа л сайн тоглодог байсан тэр одоо лигийн шилдэг тамирчдын нэг болсон. Тиймээс ч лигийн аварга болоод удаагүй энэ цаг мөчид С.Нямсүхтэй ярилцлаа.

-“Хасу мегастарс” багтайгаа үндэсний дээд лигийн хошой аварга боллоо. Лиг өндөрлөөд хэдхэн хонож байна. Лигийн аварга болсон үеэ эргэн дурсаач. Аваргын цом, алтан медалиа авах мөчид юу мэдрэгдэж байв?

-2019 онд дээд лигийн аварга болсон. Тэр цагаас хойш таван жил аварга болоогүй байж байгаад, сая аварга болсон нь хүсэн хүлээсэн мэдрэмжүүдийн нэг байлаа. Тэр их хөлс хүч, хөдөлмөрийн ард аварга болсон нь үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж байсан. Өмнөх жилийн лиг дуусаад шууд бэлтгэлдээ гарсан. Зун зүгээр суугаагүй. Тэгж хөдөлмөрлөсөн үр шимээ хэдхэн секундэд мэдэрсэндээ маш гоё байсан.

–Өөрөө Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас гаралтай. Яг хэзээнээс волейболын спортод хөл тавьсан бэ. Анхны багшийнхаа талаар болон замналынхаа талаар яриач?

-Ухаан орсон цагаасаа эхлээд бөмбөгтэй холбогдсон гэхэд болно. Манай сумын бүх хүн волейболд сонирхолтой, сумаараа тоглодог гэхэд хилсдэхгүй. Тиймээс яалт ч үгүй энэ спорт руу татагдаж орсон. Миний анхны багш Эрдэнэдаваагийн Энхбаатар гэж хүн бий. Багш маань анх миний суурийг тавьж өгөөд, цаашдаа өөрөө үргэлжлүүлэн хичээллээд, дунд нь ганц нэг дасгалжуулагч өөрчлөгдөж явсаар одоогийн “Хасу мегастарс” багтаа ирсэн дээ.

–“Хасу мегастарс” багтайгаа хэзээ нэгдэж байв. Шууд орсон уу эсвэл сонгон шалгаруулалтаар орж байсан уу?

-Шууд орсон гэхээс илүү манай багийн туслах дасгалжуулагч А.Мөнх-Эрдэнэ ахтай холбоотой орж ирсэн гэхэд болно. Мөнх-Эрдэнэ ах Хөвсгөлд нэг тэмцээнд орох гэж ирж байсан. Тухайн үед буюу 2016 онд би тэр багт байж таараад, намайг хараад “Ж.Солонго багш аа! Энд нэг ийм хүүхэд байна” гэж хэлсэн. Тэгээд Ж.Солонго багш намайг ирж сонжоод “За чамайг авмаар байна” гээд, гэр бүлийнхэнтэй минь ярилцаад авсан. Ингээд 2017 онд “Хасу мегастарс” багтайгаа анхныхаа тэмцээнд орж байсан.

–“Хасу мегастарс” багт ороод 2019 оны үндэсний дээд лигийн аварга болж байсан. Анхны жилдээ дээд лигт өрсөлдөхөд ямар байсан бэ? Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач.

-Тэр үед би 19 настай байсан. Сэлгээнд суугаад, ах нарынхаа тоглолтыг яг хажуугаас нь харж байлаа. Өмнө нь ах нарынхаа тоглолтыг зурагтаар эсвэл үзэгчийн суудлаас хардаг байсан бол яг хажуугаас нь хараад, хамт бэлтгэл сургуулилалт хийдэг болсон. Тэр хүмүүсийн хөдөлгөөн бүрийг сайн ажиглаж, бөмбөг дээрээ хэрхэн очиж байна, яаж тоглож байна гэдгийг харж, өөр дээрээ суулгахыг маш их хичээсэн. Одоо болтол ах нараасаа суралцаад явж байна даа.

–Анхны үндэсний дээд лиг байсан шүү дээ. Гараанд хэр их гарч тоглосон бэ?

-Яг гараанд Цээгий, Даваа, МС, Аагий, Бажа, Буянаа ах гарч тоглодог байсан. Миний хувьд сүүлийн тоо эсвэл ах нарт амралт хэрэгтэй үед талбай дээр гарч тоглодог байсан. Ингээд дараа дараагийн тэмцээн, клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд орж, ахиц дэвшилттэй болоод улмаар гараанд гарч эхэлсэн.

–Чиний тухай “Сүхжингийн пүүз пүрштэй” гэж спорт сонирхогчид их ярьдаг. Лигийн тамирчдаас нуруу нам атлаа сайн үсэрдэг, довтолгоо бүр чинь тоо болдог. Үсрэлтийнхээ талаар уншигчдад юу гэж хэлэх вэ?

-Хүмүүсээс тийм асуулт их ирдэг л дээ. Хүний багын суурь, аав ээжийн ген, биологийн өгөгдөл гэж нэг юм байгаа байх. Би багадаа дугуй их унадаг хүүхэд байсан. Тэр талын өгөгдөл надад арай илүү байсан юм болов уу гэж боддог. Мөн би өөрөө үсрэх дасгал их хийдэг байсан. Маш их дасгал хийсэн. Үүний үр дүнд одоогийн энэ үсрэлтийг олж авсан. Өнгөрсөн жил бэртсэн учраас сайн үсэрч, санасан хэмжээндээ тоглоогүй.

–Сүхжингийн эгч мөн волейболын тамирчин С.Пүрэвжаргал. Цагтаа бас л шуугиулдаг тамирчин байсныг мэднэ. Эгчийн нөлөө бас их байдаг байх?

-Пүүжээ эгчийн тоглолтыг хажуугаас нь нэлээн их үзсэн. Гэхдээ ихэвчлэн зурагтаар л хардаг байлаа. Эгч бүс, улс, дотоод, гадаадын тэмцээнд их тоглодог. Харин би сумандаа байсан учраас байнга зурагтаар үздэг байсан. Манай эгч шилдгийн шилдэг, бүх шагналыг авдаг тамирчин байсан. Тэгш тоглолттой. Одоо би эгчийнхээ тэр тоглолтыг дуурайхын тулд хичээдэг. Тэр үедээ лигтээ намхан нуруутай гэддэг ч үсрэлттэй, тэсрэлттэй, бяр хүчтэй довтолгоотой, шартай тамирчин байсан.

–Эгч нь тоглолтын тал дээр юу гэж зөвлөдөг вэ? Адилхан тамирчин хүмүүс учраас их ярилцдаг байх.

-Бид хоёр байж байгаад ярилцдаг.” Чи ийм зүйл дээр алдаж байна. Энийгээ ингэвэл яасан юм” гээд. Манай эгч өөрөө тамирчин байсан болохоор миний болохгүй байгаа өнцгийг надаас өмнө хараад, маш чухал үед надад зөвлөдөг. Үүнийг нь би сайн авч, өөртөө шингээдэг.

–Эргээд “Хасу мегастарс” багийнх нь талаар үргэлжлүүлэн ярья. Энэ жил БНСУ-аас дасгалжуулагч авч ирж, лигт бэлтгэлээ. Монгол болон солонгос дасгалжуулагчийн хооронд ямар ялгаа байна вэ? Юун дээр илүү ажилласан бэ?

-Солонгос дасгалжуулагч маань биднийг систем талаас орвонгоор нь өөрчлөөгүй. Манай багт суулгасан зүйл нь “Бэлэн бай”. Ралли явна шүү дээ. Ралли хамгийн дээд талдаа 8 секунд явна. Та нар 8-хан секунд бэлэн байдалд бай. Бөмбөг тоглолтод орж эхэлсэн л бол “Бэлэн бай” гэсэн зүйлийг бидэнд ягштал суулгасан. Бидэнд өөр систем суулгах юм болов уу гэтэл энгийн атлаа хамгийн том систем суулгасан гэж бодож байна.

–Мэдээж дасгалжуулагч хүн тамирчин бүртэй тулж ажилласан байх гэж бодож байна. Яг чамд тулж юу гэж хэлж байв?

-“Чи бүгдийг чаддаг. Чи чадна” гэж хэлдэг байсан. Бас нэг зөвлөдөг байсан зүйл нь “Чи инээ. Урвайж харагдаад байдаг. Чи хүмүүст жаргалтай харагд. Тэгээд бэлэн байдал” гэж л зөвлөдөг байсан.

–“Хасу мегастарс” багийн хамгийн том өрсөлдөгч “SG Hawks” байсан. Нэг ч ялагдалгүй, дараалан 11 хожсон цувралыг танай баг зогсоосон. Тэр тоглолтод танай баг юун дээр илүү төвлөрсөн бэ. Тактик ямар байв? 5 ээлжийн гал гарсан тоглолт байсан шүү дээ. Сүхжингийн хувьд довтолгоо, онцгой байсан.

-Манай багийн тоглолтын тактик бол эсрэг багийн өндрийн довтлогчид дээр хаалтаа зөв барья, сайн хамгаалъя. Хамгаалсан бөмбөгөө оноо болгоё гэсэн тактикаар “SG Hawks” багийн эсрэг тоглосон. Эсрэг багийн гол тоглогч болох Киргизстанаас ирсэн легионер Онолбек дээр төвлөрье гэж орсон. Өмнөх тоглолтуудад манай баг Онолбекийг барьж чадаагүй. Үүнээс болоод их оноо алдсан. Тиймээс үүн дээр төвлөрөөд статистик, бичлэг, тоглолтын хэмнэлийг нь маш сайн судалсан даа.

–2022 оны лигийн финалд “Баянхонгор корунд гео” багтай таараад хожигдож, мөнгөн медаль авсан шүү дээ. Тэр үед ямар байсан бэ. Тухайн мөчид юу мэдрэгдэж байв?

-Тэр бол анхны алтан медалиасаа өөрөө мултарсан үе. Маш их уйлсан. Тэгээд “Заавал алтан медаль авахдаа л нэг авна” гэж тухайн мөчид өөртөө хэлсэн. Яалт ч үгүй тухайн үед маш их ядарсан, цөхөрсөн байсан. Зөрлөгийн тоглолт маш хүнд болсон. Араас нь шууд тоглосон болохоор ядарсан. Нэлээн л гутарсан даа.

–Энэ жилийн лигийн аваргын төлөөх цувралд гурав дараалан хожиж, алтан медаль авлаа. Аваргын цуврал амархан дуусчих шиг санагдсан.

-Би тэр тоглолтыг амархан гэж хэлэхгүй. Дасгалжуулагч маань “Аль ч баг байсан сайн, чанга баг гэж хар”, “Жаахан тэвдэлтэй гар, та нар” гэж хэлдэг байсан. Нэг ч онооны боломж өгөлгүй дайрахгүй бол “Төв миг” нэг л тоон дээр биднийг арчаад гарах баг. Бусад хүн амархан хожсон гэж хараад байх шиг байна лээ. Гэхдээ “Төв миг” маш хүчтэй баг. Лигийн аваргын төлөө гарч ирж байгаа баг гэдэг чинь тийм ч сул биш. Маш хүчтэй багийг буулгаж авсан гэж бодож байгаа.

–Багийн бэлтгэлээс гадна өөрийгөө бэлдэх тал дээр хэрхэн ажилладаг вэ. Өдөрт хийдэг тогтмол дадал бий юу? Сонирхолтой санагдаж байна.

-Энэ хавраас өөр юм туршиж байгаа. Кроссфитээр хичээллээд, жиймд явж байгаа. Гэрийн нөхцөлд гэдэс таталт, суниалтын дасгалыг өдөр бүр хийдэг. Сэтгэл санаа талаасаа өөрийгөө бэлдэхдээ өөртэйгөө маш их ярьдаг. Дуу сонсож байгаад, толинд өөрийгөө хараад, дууныхаа хэмнэлээр тоглолтоо бодож, сэтгэл санаагаа бэлддэг. Эсвэл машин бариад явах замдаа хэмнэл өндөр эсвэл намуун дуун дээр сэтгэл санаагаа цэгцэлдэг.

–Б.Батсуурь, Э.Энх-Амгалан та гурав маш сайн найз. Атал гурван өөр багаас өрсөлддөг. Талбай дээр найзуудыгаа хэрхэн хардаг вэ?

-Өрсөлдөгчийн нүдээр л хүлээж авна шүү дээ. Харин талбайгаас гарсан тохиолдолд өвөр түрийндээ ороод, нэгнийгээ сайхан тэврээд л унтдаг. Талбай дээр гарсан бол өрсөлдөгчийн нүдээр хардаг. Гэхдээ хүндлэлтэй хандана. Хүндлэлээ хэзээ ч эвдэхгүйгээр сайхан үзнэ дээ (инээв).

-“SG Hawks”-ыг хожсоны дараа Б.Батсуурьтай юм ярьсан уу. Тухайн тоглолтын талаар хоорондоо юм ярьсан болов уу?

-Суурьтай нэг их юм ярьж чадаагүй. Угаасаа түүнд хэцүү байгаа. 11 дараалж хожсоны араас тоглолт нь жаахан болохгүй байсан байх гэж бодсон. “Тэр хүнийг улам сэтгэл санаагаар унагаагаад яах вэ” гэж бодоод яриагүй.

–Тэгвэл Э.Энх-Амгалангийн тал дээр ямар бодолтой байна вэ?

-Манай хүний хувьд Суурь, бид хоёрыг бодвол сэтгэл санаагаар хамгийн өөдрөг хүн шүү дээ. “За яадаг юм” гээд л явчихдаг хүн. Би Баажийг сэтгэл санаагаар өөдрөг хүн гэж боддог юм.

–Талбай дээр гарахын өмнө өөртөө юу гэж хэлдэг вэ?

-Шүгэл дуугарч эхлээд, тоглолт дуустал өөрийгөө бүрэн дүүрэн 100% дайчилъя гэж боддог. Оноо өндөр гараад ирэнгүүт бусад хүн тайвшраад, биеэ сул тавилаа гэж ярьдаг шүү дээ. Харин би улам илүү нягтарч тоглохыг боддог. Миний хувьд өөртөө “Шүгэл дуугарч эхлээд, тоглолт дуустал 100% байгаарай” гэж хэлдэг.

–Үндэсний дээд лигийн хошой аварга, мөнгө, хүрэл гээд иж бүрэн медальтай болчихлоо. Харин хувь тамирчны цаашдын зорилго юу байна вэ. Тамирчны замналаа хэрхэн харж байна вэ?

-Нуруу гологдохгүй бол гадагшаа легионер тамирчнаар явж тоглохыг мөрөөдөж байгаа. Сая хэд хоног амарчихлаа. Өчигдрөөс бага багаар бэлтгэлээ хийж эхэлсэн. Ирэх жилийн лигтээ бэлдээд, зорилгодоо бага багаар ахих бодолтой байна.

–Лигийн тамирчдын тоглолтыг үзэгчид их шүүмжилдэг. Сайн тогловол тултал магтаад, тааруу тогловол газар доор ортол муулдаг. Тэр тал дээр яг тамирчны хувьд юу боддог вэ?

–Хүмүүс яг тэгдэг л дээ. Намайг зурагтаар харахаар гайгүй өндөр харагддаг юм шиг байгаа юм. Тэгээд яг амьдралд дээр таарангуут төсөөлснөөс нь өөр байсан юм уу “Өө, чи ийм намхан юм уу?” гэдэг. Тэгж хэлдэг хүмүүст “Тийм шүү дээ” гээд л явчихдаг. Хүмүүсийн үгэнд гомддог. “Намхан ч гэсэн тоглоод болоод байна даа” гэж хэлмээр байдаг.

Аль болох хүмүүсийн сэтгэгдлүүдийг уншихгүй байх гэж хичээдэг. Яагаад гэвэл тамирчин ч гэсэн хүн шүү дээ. Хэнэггүй, хайнга хүн байсан ч нэлээн хүнд тусна шүү дээ. Би өөрөө тоглолтын үед гаргасан алдаагаа сүүлд нь үздэг.

–Монголын лигийн чанар, чансаа хэр байгааг тамирчны хувьд хэрхэн дүгнэх вэ?

-Өдөр ирэх тусам Монголын лиг чанга, ширүүн болж байна. Тамирчдын ур чадвар, түвшин өндөр болж байна. Гадаадаас ирж байгаа легионерууд гологдож, буцаж байна. Ирээд сэлгээнд суух ч тохиолдол байна. Тэр хэмжээнд манай улсын лиг ямар хэмжээнд очиж байна вэ гэдгийг харж болох байх.

–2024-2025 оны үндэсний дээд лигийн шилдгүүд тодорсон. Цахим орчинд “С.Нямсүх шилдэг довтлогч, цаашлаад үнэ цэнтэй тоглогчийн шагнал авах ёстой байсан” гэж багагүй сэтгэгдлүүд гарсан шүү дээ. Тэр тал дээр ямар бодолтой байна вэ. Хувь тоглогч, тамирчны тухайд өөрийгөө хэрхэн үнэлж байсан бэ?

-Нэг их юм бодоогүй дээ. Нэг нь авч л байдаг, өөр нэг нь карьерынхаа хувьд том шагнал авна. Энэ бол нэр хүндийн асуудал. Үүн дээр нэг их юм бодоогүй ээ. Ард түмний “MVP” нэр авсан нь л илүү том шагнал гэж бодсон. Одоо ч гэсэн тэгж бодож байгаа. Олны “MVP” гэдэг үг илүү үнэ цэнтэй санагдсан.

–Лигт байгаа тамирчдаас ур чадвараар нь хэнийг хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж боддог вэ?

-Ур чадвараараа гэвэл одоо бараг Т.Хангал. Хаана ч жигд тоглодог. Тэгш тоглолтоороо номер 1-ээр Т.Хангал хэлэгдэж магадгүй байх. Гэхдээ ер нь Монголд номер 1 гэж хэлэх тоглогч хэцүү байх аа. Бүгдийнх нь түвшин, ур чадвар маш өндөр болсон. Миний хувьд Т.Хангал гэж бодож байна. Хангал өөрөө маш мэдрэмжтэй.

–Дараа жилийн лигээр БНСУ-ын дасгалжуулагч нь дахин ирэх үү?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Дахиад авчрах үгүйгээ зунаас л ярих байх. Ирэх жил лигээр аваргаа хамгаалах гэж л үзнэ дээ.

–Өөрийг чинь дэмждэг хөгжөөн дэмжигчдэдээ хандаад юу хэлэх вэ?

-Та нартаа маш их баярлаж явдаг шүү. Ард түмний “MVP” гэсэн нэр хүндтэй цолыг надад өгсөнд маш их баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй ээ.

–Ярилцсанд баярлалаа.

- Шинэ
- Хандалттай
2025-02-04 07:36:41
Гоё ярилцлага болжээ. Аль алийг нь 🏐❤️🖋️❤️ хүсэл мөрөөдлийнхөө төлөө тултал хийгээд мундаг явж байгаад баяртай байна. Бахархаж байна 🥰