horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Талийгчийн хувийн нууцад хүндэтгэлтэй хандахыг хүсжээ

post-img

Тайваний жүжигчин, Clon хамтлагийн дуучин Ку Жун Юпийн эхнэр Барби Шүгийн гэнэтийн үхэл олон нийтийг уй гашууд автуулаад байна.

Тайваний ET Today, болон Төв мэдээллийн агентлаг (CNA) зэрэг орон нутгийн хэвлэлүүд Барби Шүг Японд аялж байхдаа ханиадны улмаас уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан гэж мэдээлсэн. Барби нэдүгээр сарын 29-нд гэр бүлийн хамт Япон руу явсан ч нэгдүгээр сарын 31 гэхэд түүний биеийн байдал улам дорджээ. Түүнийг Токиогийн эмнэлэгт яаралтай шилжүүлсэн хэдий ч 2 дугаар сарын 2-нд харамсалтайгаар нас баржээ. Одоогоор талийгчийн ар гэрийнхэн Японд байгаа бөгөөд шарилыг нь Тайвань руу явуулахын өмнө чандарлах юм байна. Тайваний кино продюсер, Барби шүгийн гэр бүлийн дотнын найз Ван Вэй Жун “Барбиг Тайваньд буцаан авчрах үйл явц нь нарийн төвөгтэй журамтай тул түүний ар гэрийнхэн хэсэг хугацаанд буцаж ирэх боломжгүй байна.Талийгаачийн шарилыг авч ирэх үеэр гэрэл зураг авах, гэр бүлээс нь элдэв асуулт асуухгүй хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс хүсэж байна” гэжээ. 2022 онд Барби 23 жилийн дараа дурлалт залуу Ку Жүн Юптэй дахин нийлсэн бөгөөд тэдний кино шиг хайрын түүх нь олны анхаарлыг татсан билээ.

0/1000