horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Дээд шүүх МУИС-ийн оноосон нэрийг баталгаажуулж, МҮИС-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгожээ

post-img

МУИС МҮИС-ийн нэрийн маргаан эцэслэгдэж Дээд шүүхийн шийдвэрээр Монгол Улсын Их сургуулийн нэрийг баталгаажуулжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар Монгол Улсын Их Сургуулийн оноосон нэртэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ. Тодруулбал, Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Монголын Үндэсний их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Монгол Улсын Их Сургуулийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулахад, 2020 оны есдүгээр сард Оюуны өмчийн газарт “MNU”, “MUIS”, “Mongolian National University” барааны тэмдгийг хууль бусаар ашиглаж буй Монголын үндэсний их сургуулийн үйлдэлд холбогдох зөрчлийн хэрэг үүсгэж, хууль бус ашиглалтыг таслан зогсоох тухай гомдлыг гаргасан байдаг.

0/1000