Саяхан болж өндөрлөсөн Монголын Волейболын холбооны 2024-2025 оны Үндэсний дээд лигт Б.Батсуурь “SG Hawks” багаа ахлан өрсөлдөж, хүрэл медалийн эзэд болсон. Мөн лигийн шагнал гардуулах ёслолын үеэр тэрээр Олон Улсын Хэмжээний Мастер цол, тэмдгээр энгэрээ мялаасан билээ.
Тэгвэл шинэхэн ОУХМ, Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Батсуурь Азербайжан улсад хоёр дахь удаагаа легионер тамирчнаар тоглохоор уригдсан байна. Тэрээр тус улсын Супер лигийн “Xilasedici” клубын бүрэлдэхүүнд нэгджээ. Энэ нь түүний легионер тамирчнаар тоглох 4 дэх улс юм.

Б.Батсуурийн тухайд Арабын Нэгдсэн Эмират улс, Тайвань, Мальдив зэрэг улсуудад легионер тамирчнаар уригдан тоглосон монголын цорын ганц тамирчин билээ. Түүний довтолгооны өндөр 340 см, хаалтын өндөр 318 см.
2025-02-05 05:11:02
Баяр хүргэе, багш дасгалжуулагч бусад зүйлийг захиж байгаа бизээ, амжилт хүсье