horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг 09:00 цагаас хэлэлцэнэ

post-img

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байна. 09:00 цагт эхлэх өнөөдрийн хурлаар шүүгдэгч, өмгөөлөгч нарын эцсийн үгийг сонсоно.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сард уг хэргийг хэлэлцээд, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгосон юм. Үүнийг шүүгдэгч нар эсэргүүцэн, давж заалдсан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024.09.25-нд уг хэргийг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм.

Үүний дагуу анхан шатны шүүх эл хэргийг дахин хэлэлцэж байна.

0/1000