МУГТ, мэргэжлийн боксын тамирчин Э.Цэндбаатарын WBA холбооны Хойд Америкийн аваргын бүс хамгаалах тулаан анх удаа Улаанбаатар хотод болно. Тулаан хоёрдугаар сарын 15-нд “Аса Арена”-д болох юм.
Э.Цэндбаатарын аваргын бүс хамгаалах тулаанд АНУ, Мексикийн тамирчдаас тулалдах санал ирсэн бөгөөд эдгээрээс тэрээр Мексикийн тамирчин Педро Бернал Родригестэй тулалдахаар сонгосон байна.
Педро Бернал Родригесийн тухайд мэргэжлийн замналдаа нийт 17 тулаан хийснээс 14 ялж, 1 ялагдаж, 2 тэнцсэн амжилттай тамирчин бөгөөд 6 тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авчээ. Мөн тэрээр WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын Дэлxийн аварга, Мексикийн чансаанд 11-т, Дэлxийн чансаанд 58-т эрэмбэлэгдэж байгаа шилдэг өсөх ирээдүйтэй тамирчдын нэг аж.
Монгол Улсад анх удаа болох гэж буй WBA холбооны Хойд Америкийн аваргын бүс хамгаалах тулаанд 7 улсаас мэргэжлийн боксын чансаа өндөр тамирчид хүрэлцэн ирж, Монголын жин тус бүрийн шилдэг тамирчдын эсрэг тулалдах юм. Эдгээр тамирчидтай Монгол улсаас өөрсдийн жиндээ амжилттай яваа тамирчид тулалдахаар болсон байна.
Мөн сонирхуулахад Э.Цэндбаатарын урилгаар МУГТ Нямбаярын Төгсцогт тулалдахаар болсон билээ.