horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Кёрлингийн тамирчид өнөөдөр Тайвани, Тайландын багтай тоглоно

post-img

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам нөгөөдөр /2025.02.07/ албан ёсоор эхлэх хуваарьтай ч зарим спортын төрлийн өрсөлдөөн ид өрнөж байна. Монголын багаас кёрлингийн холимог хосын төрөлд өрсөлдсөн Б.Баяр, Г.Энхзаяа нар хоёр дахь тоглолтоо хийлээ.

Хэсгийн эхний тоглолтод Кувейтын багт 6:5-аар ялагдсан бол дараа нь Японы багт 19:0-ээр хожигдлоо. Азийн наадамд анх удаа оролцож буй Монголын Кёрлингчид өнөөдөр 14:00 цагт Тайвани, 18:00 цагт Тайландын багтай тоглох юм. Тэд маргааш хэсгийн сүүлчийн тоглолтоо хийх юм.

0/1000