УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 3 өдөр үргэлжилж, өнөөдөр шүүх шийдвэрээ гаргалаа.
Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, шүүгдэгч З.Энхболдод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгав. Харин шүүгчдэгч Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тус хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны гуравдугаар сард болж, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасан, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох баримтыг шүүх анхаарч үзээгүй уг хэргийг хэмээн анхан шатны шүүх рүү буцаасан билээ.