horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

О.Алтангэрэл: Түлшний цардуул болон барьцалдуулагчтай холбоотой асуудлыг мөрдөн шалгаж байна

post-img

ХЗДХ-ийн сайд О.Алтанэгэрэл угаарын хордлогын улмаас нас барсан зургаан иргэний хувийн мэдээлэл задарсантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Таван толгой түлш ” компанийн үе үеийн удирдлагууд албан тушаалтанд цагдаагийн байгууллага болон авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буйг мэдээллээ. 2018-2024 онд тус компанийн удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байсан хүмүүсийн холбогдох гэрээ болон гэрээний биелэлтэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тавантолгой” түлш компанийн 29 нэр төрлийн химийн бодис зэрэг шаардлагатай түүхий эдүүдэд мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулж байна. Тодруулбал барьцалдуулагч болон цардуултай холбоотой асуудлыг шалгаж байгаа аж. Түлштэй холбоотой асуудлаар холбогдох албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцно гэж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдэгдлээ. Энэ бол зөвхөн энэ удаагийн харамсалтай үйл явдлаас гадна олон хүний эрдэнэт амь нас, эрүүл мэндтэй холбоотой учир онцгойлон анхаарал хандуулж шалгаж байна гэв.

0/1000