horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

О.Алтангэрэл: Талийгаач нарын хувийн мэдээллийг зориуд бэлдэж цацсан байж болзошгүй байна

post-img

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна. О.Алтангэрэл:

-Юуны түрүүнд болсон үйл явдлын улмаас эрдэнэт хүний амь нас хохирч, ар гэр, төрөл төрөгсдөд нь нөхөж баршгүй гарз тохиосонд эмгэнэл илэрхийлье!

ХЗДХЯ-ны харьяа, Хилийн цэргийн 0184-р ангийн байлдагч О.Одбаяр албаа үлгэр жишээ хааж буй, ангийнхаа бахархал болсон сайн байлдагч. Түүний ар гэрийнхэн амиа алдсан хэрэгтэй холбогдуулан, цагдаагийн байгууллага, АТГ хамтран мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна.

Өчигдөр хохирогч нарын хувийн эмзэг мэдээллийг харуулсан мэдээлэл цахим орчинд 21:00 цагт цацагдсан. Энэ бол Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Хувь хүний хувийн мэдээллийн хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн гэмт хэрэг. Хэрэв хувь хүний нууцад халдсан бол 5 хүртэл жил хорих ялтай байдаг. Өнөөдөр хүнд зовлон туулж байгаа тэр хүүгийн гэр бүлийн хувийн мэдээллийг албан журмаар олж аваад, цацсан бол 5 хүртэлх жилээр хорих ялтай гэмт хэрэгт тооцогдоно.

Өчигдөр гарсан мэдээллийн зарим нь цагдаагийн байгууллагын мэдээлэлд хадгалагдаж байгаа зүйл, зарим нэг нь үнэнтэй нийцэхгүй, ташаа мэдээлэл байсан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн шөнө яаралтай ажлын хэсэг байгуулсан. Зориудаар бэлдэж цацсан мэдээлэл гэж урьдчилсан байдлаар гарсан. Фото зураг, халамжийн мэдээлэл нь цагдаагийн байгууллагад хадгалагдсан мэдээлэл биш байсан. Ямар шалтгаанаар зориудаар ийм зүйл хийснийг шалгаж байна.

Хэрэв мэдээллийг ажлын журмаар олж аваад цацсан бол гэмт хэрэг. Энэ бол дан ганц алба хаагчийн асуудал биш. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад хариуцлага тооцно.

0/1000