horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Багш нарт 107.500, 172.000 төгрөг нэмж олгохоор болов

post-img

Боловсролын салбарын хамтын хэлэлцээрт тусгагдсаны дагуу төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын албан хаагчдад сар бүр хоолны тодорхой нөхөх төлбөр олгохоор Боловсролын сайд шийдвэрлэлээ. 2025 оны батлагдсан цалингийн санд багтаан, хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2464 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 88.6 мянган албан хаагчдад сар бүр орон нутагт дунджаар 107,500 төгрөг, нийслэлд 172,000 төгрөг олгох юм. “Төрийн албан хаагчийн өдрийн хоолны зардлын тодорхой хэсгийг байгууллагаас нөхөн олгоно” гэж заасан журмын дагуу үүнийг өгч буй аж.

Энэ хүрээнд улсын төсвөөс нийт 115.9 тэрбум төгрөгийг цалингийн батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэх боломжтой гэнэ. Ццаашид хувьсах зардлын бүрэлдэхүүнд хоол, унааны нөхөх төлбөрийг тусгахаар Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах юм байна.

Хоолны мөнгийг нэмснээр сард нэг хүнд очих орлого орон нутагт дунджаар үндсэн цалингийн 7.2 хувь, нийслэлд 11.6 хувиар нэмэгдэж байна.

0/1000