“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тэмдэг, хэвлэмэл хуудас бүхий албан бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж, БНХАУ-ын нэр бүхий хуулийн этгээдүүдэд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлэх агуулга бүхий албан бичгийг дээрх компанийн ижил төстэй мэйл хаягуудаас илгээж ашигласан Д.О-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ. Түүнд нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
”Эрдэнэс Тавантолгой”-н албан бичгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
- 2025/02/11
- •
- 29 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай