Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2025 оны эхний 1 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 1992.3 сая ам.доллар болж, 2024 оны мөн үеэс 268.6 сая ам.доллар буюу 11.9 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 46.0 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.
