horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

П.Цэвэгмид: Хотын дугаар удахгүй машины үнэд хүрэх нь. Энэ дарамтаа одоохон зогсоо, ард түмэн сөхөрлөө

post-img

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн П.Цэвэгмидтэй улсын дугаар олгох журам, үнэ ханшийн талаар ярилцлаа.

————————————————————————-

-Өнгөрөгч оны 11 дүгээр сараас өмнө улсын дугаарыг үнэгүй олгодог байсан. Ер нь улсын дугаарыг үнэ ханштай болгосон энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд улсын дугаарыг үнэтэй болгоно гэдэг бол байж боломгүй з үйл шиг санагдаж байна. Өнгөрсөн жил Улаанбаатар хотыг орон сууцжуулах, түгжрэлийг бууруулах хуулийг Улсын Их хурлаар батлуулсан. Түүнээс хойш Улаанбаатар хотын автомашинуудад хязгаарлалт тогтоож байгаа нэрээр улсын дугаар олголтыг хязгаарласан. Яагаад гэвэл тухайн х уульдаа ийм зүйл оруулчихсан байхгүй юу. Сая орон нутгийн сонгуульд орох хүртлээ чимээгүй байснаа өнгөрөнгүүт нь дугаар олголтыг зогсоогоод, хязгаарлалт тавиад эхэлсэн. Захиргааны аргаар замын түгжрэлийг бууруулах гээд байх шиг байна. Амнаас нь захиргааны шийдвэр л гарна. Үнэхээр түгжрэлийг бууруулмаар байвал захиргааны шийдвэрээс гадна инженерийн шийдэл байх ёстой гэдгийг ойлгоосой. Гэтэл чаддагаараа иргэдийн халаас руу гар дүрж, өмчтэй байх эрх, эрх чөлөөг нь хязгаарлах чигийг бариад байна. Хүмүүсийн ярьж байгааг сонсохоор Бээжинд ийм бодлого хэрэгжүүлдэг гэсэн. Манайхны ганц хуулдаг газар нь Бээжин болчихсон юм биш үү.

-Хоёр долоо хоногийн өмнө л улсын дугаар 8 00.000 төгрөгөөс эхэлж байсан. Өнөөдөр 1.400.000-д хүрсэн байна. Энэ бол нэг хуучин машины үнэтэй тэнцэх мөнгөн дүн?

-Одоо улам л үнэ нь нэмэгдэнэ. Хотын дарга Х.Нямбаатар нэг ярилцлагадаа улсын дугаарыг “9911” шиг болгоно гэж байсан. “9911” чинь наад зах нь 60,70 саяын үнэ, ханштай болчихсон байгаа. Улсын дугаарыг ийм үнэ, ханштай болгоно гээд байгаа юм уу. Яах гэж байгаа юм. Удахгүй орж ирсэн машины үнэтэй болох нь ээ. Цаашдаа ийм нөхцөл байдалд машин унадаг энгийн иргэн байх уу гэдэг их асуудалтай.Улсын дугаарыг хязгаарлаж байгаа хүмүүсийн уг санаа нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоог бууруулах гээд байх шиг байна. Миний харж байгаагаар шүү. Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлэх арга бол ерөөсөө л замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн шийдэл юм шүү дээ. Энэ бол инженерийн хийдэг ажил буюу яг мэргэжлийн хүн л үүнийг шийдэж чадна.

-Зөвхөн мэргэжлийн хүмүүс ажиллана гэдэг утгаараа инженерийн шийдэл нь өөрөө захиргаадалтын хэлбэрээс зайлсхийх арга мөн үү?

Тийм. Хэнийг ч албадахгүй, захиргаадахгүй, хэний ч эрхэд халдахгүйгээр хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийнхээ тоог бууруулах ганц арга байгаа юм. Гэтэл манайхан хаа байсан 20 сая хүн амтай Бээжин шиг Мега хотын бодлого, журмыг хоёр сая хүрэхгүй шахуу оршин суугчтай жижигхэн хотдоо хэрэгжүүлэх гээд байдаг. Нийслэлийн хүн амын хэдэн хувийг хүүхэд багачууд, ахмад настнууд эзэлдэг билээ. Яг хэдэн хувь нь машин барих, хөдөлмөрийн чадвартай хүмүүс байдаг вэ гэх мэт асуудлаа бодож, тооцоолсны үндсэн дээр бодлого, журмаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол манай хотын хөрсөн дээр буухгүй, дэлхийн 10,20 сая хүн амтай хотын асуудал. Яг үнэндээ түгжрэлийг бууруулах гэж байгаа юм шиг мөртлөө үүнийхээ эсрэг буюу тэс ондоо юм хийж яваа хүмүүс байхгүй юу.

Х.Нямбаатарын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харах юм бол татвар, төлбөр, хязгаарлалт, хориглолт гэх арга хэмжээнүүдийг авдаг. Миний харж байгаагаар тэд мэргэжлийн хэмжээнд т үгжрэлийг шийдэж чадахгүй ч гэсэн татвар, даатгал, төлбөр, торгууль, хязгаарлалтаар дарамталж байгаад иргэдийг хоёрхон сонголтын өмнө тулгаж очих нь. Одоогийн энэ нөхцөл байдал цаашид улам ширүүссээр эцсийн дүндээ иргэдийн хоолны мөнгөнд хүрнэ. Улаанбаатар хотын иргэд машинаа тавиад хоолтой хонох уу, хоосон хоноод машинаа унах уу гэдэг ийм л сонголтын өмнө очиход ойрхон байна. Албан болон замын татвараа хэд дахин нэмлээ. Ерөөсөө л нийслэлчүүдийг хоолтой хоновол машинаа тавь, хоосон хоновол машинаа уна гэдэг сонголтын өмнө аваачлаа. Тиймээс үүнийгээ зогсоох хэрэгтэй, олон нийт сөхөрч байна.

-Үүнээс гадна манай орны замын асуудал бол үнэхээр хэцүү нөхцөлтэй. Бид өөрсдөө бүтээн байгуулалт хийдэггүй. Хамгийн сүүлд Нарны гүүрийг япончууд барьсан. Бидний өөрсдийн хийсэн зам гэх юм бол хэн ч явдаггүй Яармагийн шинэ гүүр байна.

-Яармагийн гүүрийг барина гэж байхад нь “Наадах чинь хэнд ч хэрэггүй гүүр ээ. Яармагийн гүүр түгжрэлийг 50 хувь бууруулна гэж битгий худал ярь. Та нар энэ гүүрийг барьснаараа ТЭЦ-IV, эрчим хүчний гудамж, Энхтайваны өргөн чөлөөг нам түгжинэ шүү” гэж хэлж байсан. Одоохондоо энэ гүүрээ Энхтайваны өргөн чөлөөтэйгөө арай холбоогүй байна. Харин эрчим хүчнийхээ гудамжтай холбочихсон. Үүний үр дүнд юу болж байна. ТЭЦ-IV эрчим хүчний гудамж тэр чигээрээ түгжрэлтэй болчихсон байгаа биз дээ. Санаж байгаа бол “Таван шар”-ын нүхэн гарцыг хийчих л юм бол түгжрэлийг 16 хувь бууруулна гэж толгойтой болгон нь ярьж байсан. Одоо жинхэнэ түгжрэлийн эх үүсвэр “Таван шар” боллоо. Яармагийнхны зовлон, зовлон биш байсан юм байна гэдгийг одоо ойлгоцгоож байна. Эд нар түгжрэл бууруулах арга хэмжээнээсээ тэс ондоо чиглэлд яваа. Үнэхээр түгжрэл бууруулах гэж байгаа бол ийм арга хэмжээг авдаггүй юм.

-“Да хүрээ” захаар дүүрэн зарагддаггүй машинууд байна. Улсын дугаарын үнэ ханшаас болоод зарж байгаа, худалдан авч байгаа аль, аль талдаа хүндрэлтэй болчихсон. Иргэд ч ирж машин үзэж, сонирхдогоо ч больсон байна. Мөн улсын дугаар авахад заасан шалгуурт нь тухайн захад байгаа машинууд тэнцэхгүй байна?

-Тэр гаргасан шалгуур үзүүлэлтэд нь энгийн амьдралтай иргэд тэнцээд автомашин авч унаад, эсвэл тээврийн хэрэгслээ худалдан борлуулах боломж нөхцөл бараг байхгүй. Энэ бодлогыг харах юм бол хүмүүсийг баян ядуугаар ялгаж байна. Бүр Энхтайваны гудамжаар 27000 төгрөг тушааж байж баруун, зүүн рүү явах замын чиг хүртэл яриа биз дээ. Мөнгөтэй баян бол машин уна. Мөнгөгүй, ядуу бол явган яв гэсэн юм шиг ийм л бодлого явж байна даа.

А.Даваадулам

0/1000