horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цагаан сарыг тохиолдуулан хяналт шалгалт хийж байна

post-img

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам хамтран Цагаан сарыг тохиолдуулан, улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж, худалдаачдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна. Тус хяналт, шалгалтаар мах, ууц, өвчүү, сүү, сүүн бүтээгдэхүүн, уламжлалт аргаар үйлдвэрлэсэн цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайтар хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилго тавьж байгаа юм.

Орон нутагт аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Эрүүл мэндийн газар, Улаанбаатарт нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын улсын байцаагч нар хамтран уг шалгалтыг хийж байна.

Иргэд хүнсний аюулгүй байдалтай холбоотой санал, гомдол, мэдээллээ 1800-1200 тусгай дугаарт өгөх боломжтой юм. Шалгалт 2 дугаар 4-нөөс 3 дугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ.

0/1000