horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Цагаан сар дөхөөд зах худалдааны төвүүд хүний хөл ихтэй ч худалдан авалт тааруу байна гэв

post-img

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болоход 20 хүрэхгүй хоног үлдээд байгаа билээ. Энэ жилийн тухайд нийслэлийн хэд хэдэн байршилд цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн баярыг угтан “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн тухайд энэхүү үзэсгэлэн “Их наяд плаза”, “Соёолж молл” худалдааны төвд зохион байгуулагдаж байгаа юм. Иргэдийн худалдан авалт хэр байгаа талаар болон иргэд сар шинийн баяртаа хэдэн төгрөг зарцуулдаг талаар сурвалжиллаа.

“Их наяд плаза” худалдааны төвийн тавдугаар давхарт үндэсний хүнс, бэлэг дурсгалын эд зүйлс, мөн энэ төвийн зургадугаар давхарт үндэсний хувцас борлуулагдаж байсан юм. Харин “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаарт давхарт үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлс худалдаалагдаж байлаа. Эдгээрээс үндэсний хүнс, бэлэг дурсгалын эд зүйлс худалдаалагдаж байсан давхарт хүний хөл хөдөлгөөн хамгийн их байлаа.

Энэхүү төвд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр хүн их үйлчлүүлж, борлуулалт сайн байсан бөгөөд цагаан сар ойртож буй учраас хүмүүсийн хөл хөдөлгөөн өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байсан юм.

“Амар байна уу” цагаан сарын үзэсгэлэн худалдаанд оролцохоор Архангай аймгаас ирсэн Б.Дэлгэрмаа гурав дахь жилдээ энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа аж. Тэрбээр ааруул, цагаан идээ зарж байгаа аж. Үнэ ханшийн тухайд дундаж хэмжээтэй тавганд таван үе өрж тавих 25 ширхэг ааруул 450 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол долоон үе өрөх 35 ширхэг ааруул 580 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа аж. Тэдний ааруул ямар нэгэн хольцгүй бөгөөд сонирхсон иргэд амталж үзээд сонголтоо хийж байгаа гэдгийг онцолсон юм. Б.Дэлгэрмаагийнх цагаан сарын бэлтгэлээ базаахад 23 сая төгрөг зарцуулдаг аж. Мах, ууц, цагаан идээгээ тэднийх өөрсдөө хийчихдэг болохоор настай хүмүүсийн гар цайлгах, хүүхдэд өгөх бэлэг сэлтээ авахад л мөнгө зарцуулдаг гэдгийг хэлж байсан юм. Тэднийх залуу айл боловч зочлох айл олонтой учраас их мөнгө зарцуулдаг гэлээ.

Бидний уулзсан дараагийн хүн бол Сүхбаатар аймгаас зорин ирж цагаан сарын бэлтгэлээ хийж буй А.Амаржаргал байлаа. Тэрбээр “Орон нутгаасаа худалдан авалт хийх гэхээр сонголт цөөн, үнэтэй байдаг болохоор хотод амьдардаг хүүгийндээ ирэнгээ цагаан сардаа бэлдэж явна. Энэ жил цагаан сарын үзэсгэлэн худалдааг олон байршилд зохион байгуулж байгаа болохоор хэрэглэгчдэд ойртсон гэж харж байна. Манайх сар шинэдээ ойролцоогоор хоёр саяас хоёр сая таван зуун мянган төгрөг зарцуулдаг. Ер нь жилээс жилд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч байгаа болохоор мөнгө улам үнэгүйдэж байна. Сарын цалингаараа сарынхаа амьдралыг л болгодог улс дэлхийд ховор доо” гэсэн юм.

Сар шинийн баяр дөхөхөөр тэтгэврийн зээл авах ахмадын тоо өсөх хандлагатай байдаг. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэн Т.Түмэнжаргал ийнхүү ярьсан юм. Тэрбээр “Манайх цагаан сардаа дор хаяж гурван сая төгрөг зарцуулдаг. Би саяхан 500 мянган төгрөгөөр нэг хонины ууц, нэг ширхэг хэвийн боорцогийг 6000 төгрөг, нэг килограмм тавгийн аарц 5060 мянган төгрөгөөр авч байх жишээтэй. Сардаа 600 гаруйхан мянган төгрөгний тэтгэвэртэй өвгөн бид хоёр цагаан сар дөхүүлж байгаад тэтгэврийн зээл авч байж л идээ будаагаа авна шүү дээ. Би нэг жилийн тэтгэврийн зээл авсан ч амьдралд хүрэлцдэггүй болохоор 24 сараар тулгаж авч таардаг юм. Ингэхээр дараа жилийн цагаан сар болоход тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй л байдаг” гэсэн юм.

Мөн Сүхбаатар дүүргийн иргэн, өндөр настан Ж.Жаргалмаа “Нас ахих тусам зочлох айлын тоо багасаад, зочилж ирэх айлын тоо нэмэгддэг. Цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлэхийн тулд тавгийн идээ, бэлэг сэлтээс гадна гэр, хашаагаа цэмцгэр байлгах хэрэгтэй шүү дээ. Наанадаж хуучирч муудсан хулдаасаа солино, хуучирсан дээл хувцсаа шинээр оёулна. Цаанадаж эд хогшлоо шинэчилнэ. Манайх ойролцоогоор хоёр сая таван

0/1000
Сараа

450 мянгаар 580 мянгаар ааруул авч блг энгийн иргэн багүй ээ төрөөс төрсөн тэрбумтангууд л авах бхоо