horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хаягдал өөхөөрөө саван сольж аваарай

post-img

Малын хаягдал өөхийг ахуйн хэрэгцээний бараагаар сольж өгөх “Өөхөө тушаая” аян энэ сарын 15-ны бямба гарагт Дархан-Уул аймгийн төвд болно. Иргэд хэрэглэхгүй өөхөө “Залуучууд” театрын өмнөх Найрамдал талбайд 11:00-17:00 цагийн хооронд авч очин, хогны уут, эдийн саван, амны хаалт, нэг удаагийн нойтон алчуур зэрэг ахуйн хэрэгцээний бараагаар солих боломжтой. Өөхөөр эдийн болон гар нүүрийн саван, угаалгын нунтаг хийдэг үйлдвэр, иргэн Монголд олширсон. Тиймээс малынхаа өөх, тосыг хаялгүй, савангийн үйлдвэрт тушааж хэвших хэрэгтэй байна.

0/1000