Дархан-Уул аймгийн Дархан сум, Төв аймгийн Баянчандмань суманд байгуулсан 1000 м² талбайтай венло загварын 4 улирлын хоёр хүлэмжинд анхны үрсэлгээ амжилттай бойжиж байна. Ургацыг 3 дугаар сарын сүүлээр хураана.
Эдгээр хүлэмжийг Дархан-Уул аймгийн “Их мориг” ХХК, Төв аймгийн “Чандмань хүлэмж” ХХК-ийн эзэмшил газарт “Батхүлэмж” ХХК барьжээ. Санхүүжилтийн 70%-ийг төслөөс, 30%-ийг эдгээр компани өөрөө гаргасан байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлэх” төсөл нь Монгол Улсын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, импортыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой.