Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Үндэсний статистикийн хороонд байгаа мэдээллээр 2023 онд 4776 хос гэрлэлтээ албан ёсоор цуцлуулжээ. 2010 онд өдөрт 40 хос гэрлэж, 10 хос салдаг байсан бол одоо өдөрт 47 хос гэрлэлтээ батлуулж, 13 хос гэрлэлтээ цуцлуулж байгаа албан ёсны статистик гарсан байгаа юм.

Гэрлэлт, салалт аль алиных нь тоо зэрэгцээд өсөж байгааг доорх мэдээллээс харж болно.

Гэр бүл болох залуусын тоо нэмэгдэж байгаа нь нэг талаар сайн мэдээ боловч нөгөө талаар хариуцлагагүй гэрлэлт олшрох вий гэдэг болгоомжлолыг араасаа дагуулж байна. Монгол улсад эмэгтэйчүүд 24-25 насандаа, эрчүүд 26-27 насандаа зонхилон гэр бүл зохиож байгаа статистик байгаа юм. Энэ бол дэлхийн гэрлэх насны дундажтай харьцуулахад “Хэт залуу” нас гэж дүгнэж болно. Дэлхий дахины гэрлэх дундаж насыг 28-32 нас гэж тогтоосон байна. Европ улс орнуудын хувьд 33 наснаас хойш гэрлэх хандлага зонхилдог. Уг нь бол амьдралыг хамт туулах хань ижлээ сонгоно гэдэг яаран хийх сонголт биш гэдэг нь ойлгомжтой. Гэвч Монголчуудын уламжлалт сэтгэлгээнээс үүдэлтэйгээр залуусыг эрт гэрлэхэд яаруулах хандлага түгээмэл байна. Ялангуяа аав ээж, эмээ өвөө, хамаатан садны “хүүхэд чинь оройтлоо” гэх шахаасаар сайн таньж амжилгүй гэр бүл зохиох явдал түгээмэл байгаа нь нууц биш. Уг нь бол “Хүний сайныг ханилан байж мэднэ, Хүлгийн сайныг унан байж мэднэ” гэдэг ардын зүйр үг ч бий. Тиймээс залуу хосууд гэр бүл зохиохдоо хэн нэгний шахаасаар биш цаг хугацааны шалгуурыг илүү харж байж шийдвэрт хүрэх нь чухал байгаа юм.

Уг нь бол Монголчууд ураг барилдах айлаа эртнээс судалж сонгодог уламжлалтай цөөн улс орны нэг юм. Худ ураг бололцох айлаа эртнээс судалж хүүхдүүдээ гэрлүүлдэг байсан нь эрүүл мэнд, нөхөн үржихүй, зан харилцаа гээд олон талын ач холбогдолтой байсныг судлаачид тэмдэглэдэг.

Гэр бүл судлаач Б.Оюун-Эрдэнэ гэрлэхээр төлөвлөж байгаа залуу хосыг шинжлэх ухаанч байдлаар гэр бүлээ төлөвлөх ёстойг сануулжээ. Шинжлэх ухаанч гэдэгт өрхийн санхүүгийн нөхцөл байдлыг тооцож, хэдэн жилийн зайтай хэдэн хүүхэд төрүүлэх асуудал руу чиглэдэг. Залуу хос эхнээсээ ийн төлөвлөж болох бүхнийг төлөвлөвөл тухайн гэр бүлд учрах эрсдэл төдий чинээ багасдаг байна. Энэ нь нэг талаар хайр сэтгэлээ илүү хариуцлагажуулж, хос харилцаагаа эрсдэлд оруулахгүй байх зөв эхлэл болно.

Монгол Улсын хувьд гэр бүл төлөвлөх боловсрол, мэдлэг олгох сэдэв орхигдож ирсэнтэй холбоотойгоор гэрлэлт, салалтын аль аль нь өндөр тоотой байдаг. Төр, засгаас гэр бүл төлөвлөлтийн боловсрол олгох талаар тусгайлан анхаарал тавьж байсан түүх ч байхгүй байна. Харин хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлэх хүрээнд гэрлэлт нэмэгдүүлэх урамшууллын бодлого хэрэгжүүлж байсан жишээ бий. Тодруулбал: 2006-2009 оны хугацаанд Монголд гэрлэлтийн тоо гэрлийн хурдаар өсөж байсан удаатай. Гэхдээ үүнийгээ дагаад, гэр бүлээ цуцлуулсан хосын тоо ч олон байсан юм.

Энэ бол хайр сэтгэлийн гэрлэлт гэхээс илүү мөнгө дагасан гэрлэлтийг нэмэгдүүлэх шалтгаан болсон гэж судлаачид үздэг. Тухайн үед шинэ гэр бүл болсон хосод 500 мянган төгрөг олгож байсантай холбоотойгоор механик өсөлт үүсэж, 2006 онд гэхэд 48 мянган хос гэрлэлтээ батлуулсан түүх байна. Харин үүнээс хойш аажмаар буурч, 2007 онд 39.924, 2008 онд 32.982 хос гэрлэжээ. 2010 онд залуу гэр бүлд 500 мянган төгрөг олгохыг зогсоосны дараа жилд 9349 хос л гэрлэлтээ батлуулсан байна.

Уг нь гэр бүл зохионо гэдэг хайр сэтгэлийн нандин холбоонд үндэслэх учиртай. Гэвч хүн амаа өсгөх бодлогоо оновчгүй явуулсны дүнд Монгол Улс залуусынхаа гэр бүл төлөвлөлтийн асуудлыг илүү хурц нөхцөл рүү түлхсэн гэхэд хилсдэхгүй. Гэр бүл төлөвлөлтөд асар хортой гэж хэлж болохоор “Залуу гэр бүлийн 500 мянга” хөтөлбөр зогссоноос хойш залуус руу чиглэсэн гэр бүл төлөвлөлтийн төлөө ямар нэгэн бодлого, шийдэл гараагүй гэж хэлж болно.

Гэрлэх, салах хосын тоо өндөр байгаатай холбоотойгоор энэ асуудалд төрийн бодлого үгүйлэгдэж байгааг судлаачид сануулж байна. Гэхдээ гэр бүлээ ухаалаг төлөвлөж, ханиа хариуцлагатай хайрлах нь хувь хүний буюу хосын өөрсдийнх сонголттой шууд холбоотой сэдэв билээ.

Гэр бүл төлөвлөлт хаа хаанаа хайнга явж ирсэний нөлөөгөөр өрх толгойлсон ээжийн тоо улс даяар жигд өсөх үзүүлэлт ажиглагдах болжээ. Аймгуудын өрх толгойлсон ээжүүдийн тоо дунджаар 2000 даваад байгаа бол Улаанбаатар хотод өрх толгойлсон эхчүүдийн тоо 12.713 болсон байна.

Хос гэр бүлээ зөв төлөвлөх боловсрол олж аваагүй байхдаа гэрлэж байгаа нь багаар бодоход эд хөрөнгийн маргаан, муугаар тооцвол аавгүй эсвэл ээжгүй өсөх хагас өнчин хүүхдийн тоог нэмэгдүүлсээр байгаа юм. Цаашид хаа хаанаа гэр бүлээ санхүү, боломжиндоо тааруулж, зөв төлөвлөж байх шаардлага бий. Энэ бол Хайрын баяраар бодолцох бас нэг асуудал юм.

- Шинэ
- Хандалттай