Инфляц улсын хэмжээнд 9,2 хувьтай гараад байна. Уг нь 2025 оны төсөв мөнгөний бодлогод инфляцыг 6 хувьд барина гэсэн төлөвлөгөө байсан. Гэвч дотоодын бараа үйлчилгээний үнэ тариф үнийн өсөлтийг үүсгэсээр байгаа юм. Тэр дундаа инфляцад гол нөлөө үзүүлж байгаа бүлэгт үл хөдлөхийн үнийн өсөлт багтжээ. Улаанбаатар хотод орон сууцны үнэ дунджаар 13 хувиар өссөн байна. Хамгийн сонирхолтой нь шинэ орон сууцны үнээс илүү хуучин орон сууцны үнийн хөөсрөлт анхаарал татаж байгаа юм. Нийслэлд шинээр ашиглалтад орсон орон сууцны үнэлгээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувиар өссөн бол 30-60 жил ашиглагдсан хуучны орон сууцны үнэ 15 хүртэл хувиар өсжээ. Улаанбаатар хотод үүсээд байгаа орон сууцны үнийн өсөлт төвийн дүүргүүдэд харилцан адилгүй байгаа аж. Тухайлбал СБД-т орон сууцны метр квадратын үнэ хамгийн өндөр буюу дунджаар 5,8 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа бол СХД-т арай хямд 3,5 сая төгрөгийн үнэлгээтэй. Үл хөдлөхийн зах зээлд тасралтгүй явагдаж байгаа үнийн дээрх өсөлтийг төгрөгийн ханшийн сулралын шууд нөлөө гэдэг дүгнэлтийг эдийн засагчдын зүгээс өгч байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай