Увс аймагт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын 59 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 27230 сурагч суралцаж, 1239 багш, 1436 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Цэцэрлэгийн нэг багшид 31 хүүхэд ногдож, хамран сургалт 91% байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 19 сурагч ногдож, бага боловсролын хамран сургалт 97,9%, суурь боловсролын хамран сургалт 92,7%-тай байна.
Гүйцэтгэл, үр дүнгийн 2024 оны үнэлгээгээр
цэцэрлэгийн 1 дүгээр түвшинд 21 багш, 2 дугаар түвшинд 30 багш, 3 дугаар түвшинд 35 багш, 4 дүгээр түвшинд 30 багш үнэлэгдэж, урамшуулал авч байна. Сургуулийн 1 дүгээр түвшинд 178 багш, 2 дугаар түвшинд 274 багш, 3 дугаар түвшинд 153 багш, 4 дүгээр түвшинд 138 багш тус тус үнэлэгдэж, урамшуулал авч байна.
Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр тус аймгийн сурагчдын нийгмийн ухаан, орос хэл, физик, Монгол Улсын түүх хичээлийн дундаж оноо өмнөх оноос ахижээ.
Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 256,7 сая төгрөг, хичээл практикийн зардал 472,2 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 117,9 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 871,2 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 118,7 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 78,9 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 497,8 сая төгрөг тус тус батлагдсан байна.
Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 52,8 сая төгрөг, хичээл практикийн зардал 227,5 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 52,8 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 127,4 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 78,7 сая төгрөг баталжээ.
Англи хэлний “Pearson” хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 87 багш, 3-11 дүгээр ангийн 7827 сурагч хамрагдаж байгаа бол математикийн “Eduten” хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдын идэвх 98%-тай байна.
“Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем”-ийг 2023-2024 оны хичээлийн жилд тус аймгийн нийт 25 сургуулийн 88% буюу 22 сургууль ашиглаж, сурах бичиг түрээслүүлжээ.
Ерөнхий боловсролын сургуулиудын 24 нь буюу 77,4% эмчтэй бол цэцэрлэгүүдийн 16 нь буюу 51,6% нь эмчтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын 96,5% нийгмийн ажилтнаар хангагдсан бол 20,6%-д сэтгэлзүйч, 55,1%-д нь хоолзүйч ажиллаж байна.
Боловсролын салбарт хөрөнгө оруулалтын 71,205.8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 11,207.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 9 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 5 сургууль, 1 цэцэрлэг, дотуур байрын 3 барилга байна.
Ариун цэврийн байгууламжийн төсөлд 25 сумын 26 цэцэрлэг, ерөнхий боловсролын 45 сургууль, 24 дотуур байрын 95 объект хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 45 объект ашиглалтад орж 50 объектын барилга, угсралтын ажил үргэлжилж байна.