Баянхонгор аймагт барилгын компаниуд 2022-2024 онд 1125 айлын 24 орон сууц барьжээ. Энэ онд 552 өрхийн 12 орон сууц ашиглалтад орно.
Тус аймаг иргэдэд олгож байсан ипотекийн зээл хэмжээг өнгөрсөн жил 61.8%-иар өсгөж, 421 өрхөд нийт 38.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Орон сууцны зээл олголт:
- 54.93% буюу 21 тэрбум төгрөгийг 222 өрхөд 3%-ийн хүүтэй,
- 35.87% буюу 13.7 тэрбум төгрөгийг 159 өрхөд 6%-ийн хүүтэй,
- 9.2% болох 3.5 тэрбумыг 40 өрхөд банкны арилжааны зээлийн хүүгээр олгосон байна.
3% хувийн хүүтэй зээлийг Хөдөөгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Хас”, Төрийн банк, ХААН, “Голомт”, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан өгчээ. Үүнд 222 зээлдэгч хамрагдаж, 20.98 тэрбум төгрөгийн зээл авч, байртай болсон байна. Зээлийн батлан даалтын сан 111 өрхийн 11.62 тэрбум төгрөгийн зээлд урьдчилгаа төлбөрийн батлан даалт гаргажээ.
Ингэснээр Баянхонгор аймаг ипотекийн зээл олголтоор Дархан-Уул, Орхон аймгийн дараа орж, 21 аймгаас эхний 3-т явж байна.