horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа

post-img

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах эсэх асуудлаарх Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр болсон байна. Хуралдааны санал хураалт хаалттай явагдаж, 29 төлөөлөгчийн 17 нь дэмжсэнээр 58.6 хувийн саналаар түүнийг огцруулжээ.

Түүнийг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид огцруулах албан бичгийг ИТХ-ын даргад өргөн барьсан байсан юм. Мөн Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангахгүй иргэн Д.Наранбаярыг аймгийн Тамгын газрын даргаар томилсон гэж үзэж байсан аж.

0/1000