horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

П.Наранбаяр: 16 нас хүрээгүй хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлахаар Боловсролын яам судалгаа хийж байна

post-img

Цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн хэрэглээг хязгаарлах судалгааг Боловсролын Яам эхлүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ.

Энэ тухайгаа Боловсролын сайд П.Наранбаатар:

Монгол Улсад 16 нас хүрээгүй хүүхдийг цахим орчин, олон нийтийн сүлжээнд хандах эрхийг хориглох судалгаа хийхээр Боловсролын яам ажлын хэсэг байгуулан, ажиллуулж байна. Энэ ажлын хэсгийг миний зөвлөх Д.Гантулга ахална. Мэдээж ийм өөрчлөлт хийхийн тулд судалгаа маш их шаардана. Мөн нийгэм, олон нийтийн хүрээнд ярилцаж, олон нийтээр зөвшилцөх нь зүйтэй. Энэ асуудалд эрх ашиг нь хөндөгдөж байгаа нийгмийн бүхий л бүлэгтэй ярилцана. Хамгийн гол нь бид үр дүнд хүрэх ёстой. Ийм учраас судалгааны баг байгуулан ажиллаж байна. Олон нийтийн сүлжээгээр насанд хүрээгүй хүүхдэд зохимжгүй агуулгатай мэдээлэл тараах, хүүхдийн насанд тохироогүй янз бүрийн зүйлд уруу татах, цахимаар дээрэлхэх зэрэг олон асуудал гарч байгааг бид бүгд мэднэ. Үүнээс хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг” гэлээ.

0/1000