Цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн хэрэглээг хязгаарлах судалгааг Боловсролын Яамнаас эхлүүлж байгаа талаар мэдээллээ.
Энэ үеэр Сайдын Зөвлөх Д.Гантулга, Насанд хүрээгүй хүүхэд цахим орчинд удаан байснаас дэлгэцийн хамааралтай болж байна. Дэлхийн улс орнууд ч гэсэн хүүхдүүдээ яаж дэлгэцийн хамаарлаас гаргах вэ? дэлгэцэд донтсон хүүхдүүдийн ирээдүй ямар байх талаар мэдлэг, мэдээлэл сул байна. Өнөөдөр боловсролын яамнаас П.Наранбаяр сайдын дэвшүүлж байгаа санал маш чухал. Дэлхий нийтээр яригдаж байгаа хүүхдүүдээ хамгаалах ажил дээр түрүүлж алхах бодлого болох боломжтой. Хүүхдүүд дэлгэцийн хэт их хамааралтай болсноос үүдэн сэтгэцийн өвчтэй болох аюул нүүрлэж байна” гэв.