horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Улаанбаатар хотын хамгийн өндөр өртөгтэй сургуулийн жилийн төлбөр 190 сая төгрөг байна

post-img

Улсын хэмжээнд 76 мянган хүүхэд хувийн сургуульд суурь боловсролд хамрагдаж байна. Үүнээс 68 мянга нь нийслэлд буй. Монгол Улс 1 хүүхдэд жилд 1,8 сая төгрөгийн хувьсах зардал төсөвлөж байгаа. Гэхдээ төлбөрийн хэмжээнээс хамаарч 1 хүүхдэд ногдох хувьсах зардал харилцан адилгүй тусдаг. Олон хүүхэд элсүүлсэн том сургуулиуд төрөөс өндөр дүнтэй хувьсах зардал авна. Харин цөөхөн хүүхэдтэй жижиг сургуулиудад очих хувьсах зардал бага тусах нь. 2 жилийн өмнөөс 10 саяас дээш төлбөртэй сургуулиудад хувьсах зардал олгохоо зогсоож, хувьсах зардлын шаталсан хэмжээ тогтоосон байна.

2025 оны улсын төсөвт ерөнхий боловсролын хувийн сургуулиудын хувьсах зардалд 38,5 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Хэдийгээр улсаас хувийн сургуулиудад хувьсах зардал олгож байгаа ч хувийн сургуулиуд өөрсдөө төлбөр тогтоодог. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн сургуулиудын төлбөр харилцан адилгүй байгаа юм. Тухайлбал: “International school of Ulaanbaatar” сургуулийн төлбөр хамгийн өндөр буюу 42.900 доллар байна. Валютын ханш өссөнтэй холбоотойгоор тус сургуульд хүүхдээ сургаж байгаа эцэг эхчүүд ахлах ангийн хүүхдийнхээ төлбөрт жилд 190 сая төгрөг зарцуулдаг.

“British school of Ulaanbaatar”-ын хувьд жилийн сургалтын төлбөр 72 сая төгрөг. “Орчлон” сургуулийн нэг сурагчийн жилийн төлбөр 67 сая төгрөг бол “Шинэ-Үе”, “Сант”, “Олонлог”, “Jet”, “Шинэ Монгол Харумафүжи”, “Сэлбэ” зэрэг сургуулийн төлбөр 15-25 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа мэдээлэл буй.

Ерөнхий боловсролын хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө өнгөрөгч 12-р сараас нэмж эхэлжээ. Шалтгаан нь эрчим хүч, дулааны төлбөр өссөнтэй шууд холбоотой. Харин 10 саяас бага төлбөртэй сургуулиудын төлбөрт цахилгаан, дулааны үнийн өсөлт 1,5-3 сая төгрөгөөр нөлөөлсөн тухай тухай эх сурвалжууд хэлж байна.

0/1000