horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

“Формула-1”-ийн аварга асан М.Шумахерын гэр бүлийг сүрдүүлсэн 3 хүнд ял оноожээ

post-img

ХБНГУ-ын шүүх “Формула-1”-ийн аварга асан Михаэл Шумахерын гэр бүлийг сүрдүүлэхийг оролдсон 3 эрэгтэйд ял оноосон байна.

М.Шумахерын 900 гаруй хувийн гэрэл зураг, 600 орчим дүрс бичлэг болон эмнэлгийн нууц бичиг баримтуудыг интернетэд цацна хэмээн М.Шумахерын гэр бүлээс 15 сая евро төлөхийг шаардсан Илмаз Т гэгч 53 настай эрэгтэйд 3 жил хорих ял оноожээ.

Мөн түүний 30 настай хүүд сүрдүүлэх гэмт хэрэгт туслалцаа үзүүлсэн хэргээр 6 сар хорих ял оноосон бол М.Шумахерын гэр бүлийн хамгаалагчаар ажиллаж байсан эрэгтэйд 2 жил хорих ял оноосон байна. Хамгаалалтын албаны ажилтнаар ажиллаж байсан тухайн эр өөрийгөө уг хэрэгт ямар ч оролцоогүй хэмээн мэдэгдсэн ч ийнхүү ял авсан байна.

Илмаз Т хүүгийн хамт тэднийг буруутгасан бараг бүх хэргүүдэд буруугаа хүлээж, өөрсдийгөө маш муухай зүйл хийсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэдгээ шүүхийн өмнө хэлсэн байна. Илмаз Т мөн дээрх гэрэл зургууд, дүрс бичлэгүүдийг агуулсан компьютерын хоёр ширхэг хардыг М.Шумахерын гэр бүлийн хамгаалалтын албаны ажилтан болох Маркус Ф-д “таван оронтой тоо” бүхий их хэмжээний төлбөр төлж авсан хэмээн мэдүүлжээ.

М.Шумахер 2013 онд цанаар гулгаж байгаад тархиндаа маш хүнд гэмтэл авч, түүнээс хойш сэхээн амьдруулахад орж, гэр бүлийнхэн нь ч түүний эрүүл мэндийн байдлыг нууцлах болсон юм.

Харин түүний гэр бүлийн хувийн зураг, бичлэгийг хулгайлсан хэрэгт буруутгагдсан Маркус Ф гэгч хамгаалалтын албаны ажилтан М.Шумахерыг тархиндаа гэмтэл авахаас өмнө 18 сарын хугацаанд тэдний гэр бүлд ажилласан ажээ.

М.Шумахерын гэр бүлийн зүгээс тэднийг сүрдүүлээд байгаа талаар Швейцарийн эрх баригчдад анх мэдэгдэж байсан бөгөөд ял аваад байгаа дээрх гурван эрэгтэйг 2024 оны 6–р сард баривчилж байсан байна.

0/1000
reader

like