Өвөрхангай аймагт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын 84 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 34866 сурагч суралцаж, 1650 багш, 1687 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Цэцэрлэгийн нэг багшид 32 хүүхэд ногдож, хамран сургалт 88.6% байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 19 сурагч ногдож, бага боловсролын хамран сургалт 96.5%, суурь боловсролын хамран сургалт 93.5%-тай байна.
Гүйцэтгэл, үр дүнгийн 2024 оны үнэлгээгээр
цэцжрлэгийн 1 дүгээр түвшинд 119 багш, 2 дугаар түвшинд 230 багш, 3 дугаар түвшинд 223 багш, 4 дүгээр түвшинд 166 багш, 5 дугаар түвшинд 395 багш тус тус үнэлэгдэж, урамшуулал авч байна.
Сургуулийн 1 дүгээр түвшинд 13 багш, 2 дугаар түвшинд 22 багш, 3 дугаар түвшинд 34 багш, 4 дүгээр түвшинд 17 багш, 5 дугаар түвшинд 123 багш тус тус үнэлэгдэж, урамшуулал авч байна.
Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр тус аймгийн сурагчид монгол хэл, нийгмийн ухаан, англи хэл, газар зүй, физик, биологи, Монгол Улсын түүхийн хичээлийн дундаж оноогоо өмнөх оноос ахиулжээ.
Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 476.4 сая төгрөг, хичээл практикийн зардал 629.5 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 157.5 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 1,163.1 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 158.1 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 105.7 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 649.4 сая төгрөг тус тус батлагдсан.
Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 72,0 сая төгрөг, хичээл практикийн зардал 311,0 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 72,0 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 175,1 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 107,6 сая төгрөг тус тус батлагдсан байна.
Англи хэлний “Pearson” хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 120 багш, 3-11 дүгээр ангийн 8365 сурагч хамрагдаж байгаа бол математикийн “Eduten” хөтөлбөрт 1-5 дугаар ангийн суралцагч 11214 хамрагдаж, суралцагчдын идэвх 87,06%-тай байна.
Ерөнхий боловсролын сургуулиудын 13 нь буюу 38,2% эмчтэй бол цэцэрлэгүүдийн 19 нь буюу 38,8% нь эмчтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиуд 100% нийгмийн ажилтантай, 35,3%-д сэтгэлзүйч, 11,8%-д нь хоолзүйч ажиллаж байна.
Боловсролын салбарт хөрөнгө оруулалтын 45,862.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 16,347.9 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 13 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 5 сургууль, 4 цэцэрлэг, 1 дотуур байр, 3 спорт заал барилга байна.
Ариун цэврийн байгууламжийн төсөлд 20 сумын 20 цэцэрлэг, ерөнхий боловсролын 19 сургууль, 26 дотуур байрын 65 объект хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 58 объект ашиглалтад орж 7 объектын барилга, угсралтын ажил үргэлжилж байна.