horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Өмнөговь шинэ номын сантай болж байна

post-img

Өмнөговь аймгийн Төв номын сангийн шинэ барилгын ажил дуусаж, дотоод засал чимэглэлээ хийж байна. Тус барилга Даланзадгадын шинэ суурьшлын бүс дэх Байгалийн түүхийн музей, Хөгжимт жүжгийн театрын дунд байрлах 1500 ам метр талбайтай 3 давхар, орчин үеийн шийдэлтэй цогцолбор юм.
Өмнөговь аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022-2024 оны хооронд аймгийн төв номын сангийн барилгыг шинээр барих ажлын төсөв батлагдсан юм.

Төв номын сангийн хуучин барилга ашиглалтын шаардлага хангахгүй болж, зай талбай нь хүрэлцэхгүй үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон. Гэсэн хэдий ч тухайн байгууллагын хамт олон номын фондыг тогтмол баяжуулж, явуулын номын сан аялуулах, уншигчдын тоог нэмэгдүүлэх зэргээр байнгын үйл ажиллагаагаа тогтмол чанартай явуулсаар байна. Нийтийн болон хүүхдийн уншлагын, гэрээр ном олгох танхимуудаар соён гэгээрүүлэх ажлыг хийдэг.

Өмнөговь аймгийн  төв номын сангийн сан хөмрөг 42707 мянгад хүрч, 2834 орчим байнгын уншигч,  85274 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнээс 75 хувийг хүүхэд эзэлжээ. 

Эл номын сангийн шинэ барилгыг 4,1 тэрбум төгрөгөөр орон нутгийн “Тэлмүүн доной” компани барьж байна.

0/1000