horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Нэг жилийн өмнө нас барсан Алексей Навальныйд хүндэтгэл үзүүллээ

post-img

Одоогоос жилийн өмнө буюу өнгөрсөн оны 2-р сарын 16-ны өдөр шоронд нас барсан, Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ ОХУ-ын нийслэл Москва хотод зохиогдсон байна.

А.Навальный агсныг дэмжигч олон ням гарагт түүний шарилын өмнө цэцэг, дурсгалын зүйлс зэргийг тавьж, лаа асаан түүнд хүндэтгэл үзүүлжээ.

Жилийн өмнө А.Навальныйг Хойд туйлын шоронд нас барснаас хойш ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины засаг захиргаа сөрөг хүчнийхэнд дарамт шахалт үзүүлэх, үг хэлэх эрх чөлөөг боож хаах үйл ажиллагааг улам хүчтэй явуулах болсон талаар А.Навальныйг дэмжигчид барууны хэвлэлүүдэд ярьсан байна.

Ням гарагт А.Навальный агсныг дурсаж, түүнд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн дэмжигч олон Орост ямар ч эрх чөлөөгүй, үг хэл, үзэл бодлоо ч илэрхийлэх боломжгүй хэцүү амьдарч байгаагаа хэлж, Навальныйг тэдэнд итгэл найдвар өгч байсан, нэг л өдөр сайхан цаг ирж, бүх зүйл өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байгаагаа ярьжээ.

Түүнчлэн ням гарагийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Оросын дотоод яамтай холбоо бүхий хүмүүс Навальныйг дэмжигчдийг ажиглаж байсан тухай мэдээ гарсан байна.

ОХУ-ын эрх баригчдын зүгээс А.Навальныйг байгалийн жам ёсоороо нас барсан гэж үзсэн ч түүний эхнэр Юлия Навальная эр нөхрийг нь хордуулж алсан хэмээн Оросын эрх баригчдыг буруутгасан билээ. Өнгөрсөн оны 9-р сард Оросын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийтлэл, мэдээ бичдэг, хараат бус вебсайтаар цацагдсан нийтлэлд тус сайтын олж авсан албан ёсны баримт бичгүүд нь А.Навальныйг хордуулсныг батласан хэмээн бичсэн юм.

Эргэн сануулахад А.Навальный ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 47 насандаа шоронд нас барсан билээ.

0/1000