Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг жагсаалтад багтсан химийн бодисыг нэр бүхий нэгэн аж ахуйн нэгж худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор хадгалаад зогсохгүй, бусдад дамжуулсан гэх хэрэгт холбогджээ. Тус компанид холбогдох хэргийг Дорноговь аймгийн Цагдаагийн газар шалгаж, дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.
Цлссын яллагч уг хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.