horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ-д усархаг бороо, үерийн улмаас 9 хүн амиа алдаад байна

post-img

Өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ-ын зүүн өмнөд нутгийн мужуудад зогсолтгүй орсон усархаг бороо, үүнээс үүдэлтэй үерийн улмаас наад зах нь 9 хүн амь үрэгдсэн байна.

Кентаки мужийн захирагч Энди Бешир ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тус мужид байгалийн гамшгийн улмаас 8 хүн амиа алдсан, энэ тоо цаашид өсөх магадлалтайг мэдээлжээ.

Өөр нэг хүн Жоржиа мужид амиа алдсан байна.

Байгалийн гамшигт нөхцөл байдлын улмаас Кентаки, Жоржиа, Алабама, Миссиссиппи, Теннесси, Виржиниа, Баруун Виржиниа, Хойд Каролина мужуудад далайн шуурганы үед зарладагтай ижил түвшний онц байдлыг зарласан байна.

Дээрх найман мужийн хэмжээнд ням гарагийн үдээс хойшхи байдлаар ойролцоогоор 400 мянган хүн тог цахилгаангүй болсон талаар poweroutage.us вебсайт мэдээлжээ.

Зогсолтгүй орсон усархаг борооны улмаас голуудын усны түвшин огцом хурдаар нэмэгдэж, эргээс халин үерлээд байгаа бөгөөд үерийн улмаас автозамууд боогдож, олон зуун хүмүүс машин дотроо гацаж, онцгой байдлын аврагчид орон гэртээ, машиндаа гацсан иргэдийг аврах ажлыг гүйцэтгэсээр байгаа юм.

Кентаки мужийн захирагч Энди Бешир 300 гаруй автозам үерийн улмаас хаагдаад байгаа талаар өөрийн Х хуудсандаа бичжээ. Түүнчлэн онцгой байдлын албаныхны зүгээс үерийн гамшгийн нөхцөл байдал цаашдаа улам хүндэрнэ гэдгийг анхааруулаад байна.

Теннесси, Баруун Виржиниа зэрэг мужуудын үерт нэрвэгдсэн олон тойрогт онц байдал тогтоож, оршин суугчдыг аль болох өндөрлөг газарт гарахыг анхааруулжээ.

0/1000