horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

post-img

Энэ өвөл харьцангуй дулаахан өвөл болж байгаатай холбоотойгоор гол мөрөн, нуурын мөс нимгэн байгааг Онцгой байдлын албанаас анхааруулж байна. Манай орны ихэнх гол мөрний мөсний зузаан 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-60 см бага байгааг тогтоожээ.

Түүнчлэн Сэлэнгэ мөрний эх, Эг голын нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан байна. Нууруудын толио болон голуудын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул гол нууран дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа. Жил жилийн хавар намарт иргэд цаг хожих, зам товчлох нэрээр гол нуурын мөсөн дээгүүр зорчих үзэгдэл тасардаггүй. Энэ өвлийн тухайд хүйтний эрч ид тачигнаж байсан 12-р сар, 1-р саруудад ч голын мөс цөмрөх үзэгдэл гарсан билээ. Тиймээс иргэдийг гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын мэргэжилтнүүд санууллаа.

0/1000