horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Б.Дуламхорлоо: Сошиалаар тархи угааж мэдээллээр иргэдийг удирддаг арга технологи Монголд гаднаас экспортлогдон орж ирж байна

post-img

Дарангуйлагчтай хэрхэн тэмцдэг вэ?” ном Монгол хэлнээ хөрвүүлэгдэж уншигчдын гар дээр очоод удаагүй байна. 2021 оны Нобелийн энхтайвны шагналыг хүртсэн Филиппиний сэтгүүлч Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцдэг вэ?” номыг монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдын гар дээр тавьсан орчуулагч, Сэтгүүл зүйн инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ-ын Үүсгэн байгуулагч, Б.Дуламхорлоотой ярилцлаа. Филиппиний аюулд орсон ардчиллын эсрэг хараат бус сэтгүүл зүйн тусламжтайгаар хэрхэн тэмцэж болдог тухай жишээг энэ ном өгүүлдгээрээ дэлхийн олон оронд хэвлэгдэж бестселлер борлуулалттай номын тоонд багтаж байгаа юм.

-Ер нь яагаад заавал Филиппиний жишээг Монголчуудад хүргэе гэж зорьсон бэ?

-Энэ номд Филиппин хүн өөрийнхөө эх оронд болж өнгөрсөн бодит түүхийг бичсэн. Түүнчлэн Филиппинээс гадна Зүүн өмнөд азийн маш олон далайн орны мэдээллийн орчны талаар “Дарангуйлагчтай хэрхэн тэмцдэг вэ?” номд яригддаг. Сүүлийн жилүүдэд мэдээллийн орчин, Фейсбүүк платформд мэдээллээ хуваалцаж байгаа арга барил гэдэг ямар нэгэн хил хязгаараар хязгаарлагдахгүй зүйл болчхоод байна. Монгол хүний хувьд яг яагаад энэ мэдээллийг сонирхсон бэ? гээд харах юм бол Филиппинчүүдийн интернэт хэрэглэж байгаа тэр арга барил, хэвлэл мэдээллээс мэдээлэл хүлээж авч байгаа суурь боловсрол зэрэг олон хүчин зүйл нь Монголын уншигчид интернэт хэрэглэгчидтэй адил төстэй шинж чанаруудтай юм билээ. Түүнчлэн тухайн улсын далайгаар тархан байрласан олон олон арлын хүн амд мэдээлэл дамжин түгэх байдал нь Монгол улсын алслагдсан аймгуудад мэдээлэл тархдаг нөхцөл байдалтай их төстэй шүү. Тухайлбал алслагдсан аймаг сумдад байгаа орон нутгийн иргэдийн интернэтээс мэдээлэл хүлээн авч байгаа байдал нь Улаанбаатар хотод байгаа надтай харьцуулахад  арай өөрөөр тусч байгаа юм. Иймэрхүү ялгаатай байдлаараа Монгол улс Филиппин улстай их төстэй. Түүнчлэн хоёр орны засаглалын хэлбэр, дарга нарын үйл ажиллагаа зэрэг олон зүйл нь ижил төстэй олон шинж чанартай байгааг харж болох юм билээ. “Дарангуйлагчтай хэрхэн тэмцдэг вэ?” номыг уншвал бид ямар мэдээллийг яаж хүлээн аваад байгаа талаараа нэлээн сайн ойлголт авна. Бид фейсбүүкээс мэдээлэл харахаараа манай найзын хуваалцаж байгаа мэдээлэл гэж ойлгоод, уншаад итгэж байгаа зүйлс маань тэр болгон манай найзын итгэл үнэмшил биш байж магадгүй.

Зохион байгуулалттайгаар надад ямар нэгэн ойлголт өгөхийн тулд, намайг хэн нэгэнд дуртай эсвэл дургүй болгохын тулд, эсвэл надаар ямар нэгэн үйлдэл хийлгэхийн тулд зохион байгуулалттайгаар төлбөртэй аж ахуйн нэгжийн хэлбэртэй үйл ажиллагаа фейсбүүкийн мэдээлэл дамжуулалтад өрнөдөг гэдгийг ойлгож болно.

Магадгүй хэвлэл мэдээллийн салбартай ойр биш, энэ чиглэлийн ойлголт багатай хүн бол энэ номд гаднын ямар нэгэн кино шиг жишээ гаргаад иржээ гэж бодож магадгүй. Гэхдээ манай сошиал медиагаар тархаад байгаа мэдээллүүд “Дарангуйлагчтай хэрхэн тэмцдэг вэ?” номд гарч байгаа жишээнүүдтэй үнэхээр төстэй гэдгийг уншсан хүн ойлгох болно. Фейсбүүкээр тролл ажиллагаануудыг хэрхэн ашиглаж байгаа арга барил, тэдгээрийг тодорхой бүлэг этгээдүүд санхүүжүүлж байгаа тухай гээд Монголтой төсгүй зүйл энэ номд маш ховор. Түүнчлэн сэтгүүл зүй олон нийтийн мэдэх эрхийг хэрхэн хамгаалдаг тухай тодорхой дурдагдана. Хоёр дахь шалтгаан нь юу вэ? гэхээр Нобелийн энхтайвны шагналыг хүртсэн сэтгүүлч хүний итгэл үнэмшил даах тэр жинг харуулангаа сэтгүүл зүйн салбараа хүмүүст сурталчлах юмсан гэсэн итгэл үнэмшил надад байсан. Ер нь бол миний хувьд хоёр дахь шалтгааны улмаас номын агуулгыг харахаасаа ч өмнө орчуулах хүсэлтээ өгсөн байсан. Тэгээд номын агуулгыг харснаасаа хойш энэ бол зайлшгүй Монголчуудад хүрэх ёстой ном байна гэдэг итгэл үнэмшилдээ бат зогссон.

-Их олон хүний амнаас Монгол улс Филиппиний араас явж байна, Филиппиний жишээг давтаж байна гэдэг үгийг сонсож байсан. Энэ номыг орчуулахын өмнөх чиний бодол, орчуулсны дараах дүгнэлтээр дээрх хүмүүсийн дүгнэлттэй санал нийлэх үү?

-Би саяхан Филиппинд анх удаа очиж үзсэн. 2 долоо хоногийн өмнө юм уу? Төр засгийн томоохон арга хэмжээнд оролцох гэж очсон юм. Тэгээд харж байхад төрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа арга барил, дарга нарыг тахин шүтэж байгаа байдал зэргийг нь харахад манай улстай маш төстэй харагдсан. Танилынхаа шугамаар Филиппин хүмүүсийн ар гэрийн ахуй амьдрал нь хир талаар сонсож байхад мөн л Монголчуудтай их адилхан юм билээ.Мэдээллийн орчинтойгоо холбоод яръя л даа. Бид фейсбүүк дээр байгаа найзынхаа дамжуулсан мэдээлэлд ойролцоогоор 30 орчим хувиар итгэдэг бол гэр бүлийн гишүүд, аав ээж, ах эгчийнхээ постолсон зүйлд шууд итгэх хандлагатай байдаг. Энэ нь манай гэр бүлийн зохион байгуулалт хоорондоо их ойр дотно байдагтай холбоотой. Хамт амьдарч байгаа гэр бүлийн хүмүүсээсээ гадна ах дүү хамаатан садантайгаа ч гэсэн бид их ойр дотно харилцаатай байдаг шүү дээ. Филиппиний иргэд бас Монголчууд шиг гэр бүлсэг. Энэ харилцаа нь мэдээлэл түгэх процессыг илүү хурдтай болоход нөлөөлдөг. Бас нэг төстэй санагдаад байгаа зүйл гэвэл зохион байгуулалттайгаар санхүүжүүлж хуурамч мэдээллийг түгээж байгаа хүмүүс бараг Филиппиний туршлага гэдэг шиг хаа нэг газар гарын авлага гаргачихсан, тэрийг нь олон улс орон судлаад, тролл арми бэлтгэгдээд байна уу гэдэг бодол энэ номыг уншихад төрснөө нуухгүй.

-Фейсбүүкээр мэдээлэл тархаах зорилготой тролл арми хэрхэн бэлтгэх тухай ном нарын авлага нь хаа нэг сувгаар бас борлуулагддаг байх гэх гээд байна уу?

– Магадлалтай мэт. Ном бол байдаг л даа. Жишээлбэл “Камери журналитика” гэдэг ном гараад хэдэн жилийн өмнө баахан дуулиан шуугиан боллоо шүү дээ. Сонгуулийн үеэр хүмүүсийн хувийн мэдээллийг зарсан, зохион байгуулалттайгаар хүмүүсийн санаа бодолд нөлөөлөх ажиллагаа явуулсан гээд бөөн юм болсон. Гэтэл “Кембриж аналитика”-гийн барууны орнуудад хэрэглэсэн арга хэвлэл мэдээллийн суурь боловсрол багатай интернэт нэвтрэлт сайн Филиппинд туршигдсан байна. Туршилтынхаа дараа “өө энэ арга болох юм байна” гэдэг муу юм хийх сайн туршлагаа өөр орнууд руу экспортолсон ийм жишээ тухайлбал “Дарангуйлагчтай хэрхэн тэмцдэг вэ?” номд байж байгаа байхгүй юу? Яг түүн шиг Монгол,Филиппин шиг хүн амын суурь боловсрол багатай орчинд интернэт гэдэг маш том зэвсэг иргэдийн гарт бариулчихлаа гэсэн үг шүү дээ. Цахим орчимд мэдээллийг яаж ашиглах талаар ойлголт дутмаг хүмүүст фейсбүүкийн алгеритмд хэнд юуг харуулахаа яаж шийддэг талаар ойлголт дутмаг нөхцөлд зэвсэг барьсан лугаа адил болчхож байгаа юм. Тэгээд л хортой хуурамч мэдээллийг өөрсдөө ч мэдэлгүйгээр түгээгээд л бусад руу дайрч доромжлох ч гэдэг юм уу ийм байдлаар л явсаар байна. Бидний интернэтэд идэвхтэй байдлыг ашиглаад цөөн хэрэглэгчтэй жижиг орон зай дээр туршилт хийхэд үр дүн хурдан гарна. Одоо AI гарч ирээд бүүр ч амар болсон. Дахин давтагдашгүй царай бий болгоод түгээмэл байдаг нэр өгөөд нэг ажлын газар сургуулийн хаяг холбоод л хуурамч цахим хаяг бий болгох боломж нээлттэй болчхоод байна. Хуурамч цахим хаягийг ингэж үүсгэж ашиглаж болох талаар туршигдаад гараад ирсэн нь ойлгомжтой. Магадгүй цэцгийн зурагтай бол бусад хүмүүс итгэхгүй, хүний зурагтай байвал итгэнэ, эсвэл олны танил хүмүүсийн хаягаас профайл зургийг нь аваад хуурамч хаяг нээгээд нөгөө хүнийхээ дүрээр хоёр хоног ажиллуулчихад л маш олон фейсбүүкийн найзтай шинэ хуурамч хаяг үүсчихнэ. Энэ мэтээр хуурамч мэдээллийг фейсбүүкээр түгээх олон аргуудыг туршаад ингэж ажиллуулбал үр дүнтэй байдаг гэдэг хувилбаруудыг санал болгож бусад улс орон луу экспортлоод яваад байгаа юм. Тэр утгаараа ямар нэгэн хил хязгаараар хязгаарлагдахгүй зүйл гэж ойлгож болно. Аргаа туршлаа экспортоллоо, аргаа туршлаа экспортоллоо гэх маягаар үргэлжлээд байх шиг.

-Таны яриад байгаа цахимаар экспортлогдоод байгаа энэ туршилт дарангуйлагчийг төрүүлэх үү?

– Хэн нэгэн хүн хүмүүсийг юу гэж боддог болохыг шийдэж чаддаг болно л гэсэн үг. Тэр хүнд хэмжээлшгүй бурханлаг мэдрэмж төрнө дөө. Тэр мэдрэмжийг нэг авсан хүн тэр мэдрэмжээ тавьж явуулж чаддаггүй юм шиг байгаа юм. “Дарангуйлагчтай хэрхэн тэмцдэг вэ?” номыг уншихад үүнийг ойлгож болно. Бурхан шиг болж үзсэн хүн энгийн бусад шиг үлдэж чаддаггүй юм болов уу гэсэн бодол төрсөн.

-Яагаад ч юм өөрийг чинь ингээд ярихаар Монголын улс төрчдийн улс төрөөс салахгүй байгаа хандлага зураглагдаад ирлээ.

-Улс төрд удаан байсан хүн бүрийг дарангуйлагч гэх гэсэн санаа биш. Тархи угаалтаар дамжуулаад хүмүүсийн оюун бодлыг удирдаж байгаа хүмүүс бусдыг жаргалтай байх юм уу гунигтай байхыг шийдэх боломжтой болсон гэсэн үг. Эсвэл нийгмийг тэр чигээр нь айлгах юм уу? Тодруулбал төсөв хэлэлцэж байх үеэр хэн нэгэн хэдэн төгрөг шургуулчих гээд л арга сүвэгчилж байхад сэтгүүлчид түүнийг нь хянаад анхаараад байвал “Эднийг түрдээ өөр зүйлд анхаарлыг сарниулаадах” гэдэг чиглэлийг өгдөг гээд бодъё л доо. Гэнэт л хоёр алдартай хос салж нийлдэг ч юм уу? Түүнийг нь хүн болгон яриад явчихдаг. Эсвэл илүү ноцтой жишээ дурдахад хүүхэд хулгайлах гэмт хэрэг олон гардаг болсон цаг. Гэхдээ яг төсөв хэлэлцэх үеэр яагаад тэр аймгийн тэр сумд тэдэн настай хүүхэд алга боллоо гэдэг мэдээлэл маш өндөр хурдтайгаар тархдаг вэ гэдэг ч юм уу? Энэ мэтээр намайг мэдээллээр дамжуулаад яг юунд санаа зовох вэ? гэдгийг удирдаад байгаа байхгүй юу. Ингэнэ гэдэг бол хэтийдсэн жирийн хүнд байж боломгүй хүч болоод байна шүү дээ. Хүч гэж нэрлэх зохимжгүй байгаа ч маш соёлгүй байдлаар нийгмийн тархи угаалтыг цахим ертөнцөд мэдээлэл тархаах замаар хийгээд байгаа нэг хэлбэр юм. Үүнийг технологийн платформууд өдөөж байна. Сэтгүүлчид хэдийгээр үүнд хяналт тавьж байгаа ч сэтгүүлчдийн хүч сул байгаа нь ажиглагдаад байгаа юм. Яагаад гэхээр олон нийт сэтгүүлчдэд гэхээсээ илүү сошиал медиад итгэдэг. Нийгэм сэтгүүлчдийг дэмжихгүй байна гэдэг агуулга энэ номд тов тодорхой бий.

-Ер нь дарангуйлагчтай тэмцэх арга барил нь баталгаатай эх сурвалжийн мэдээ мэдээлэл, мэргэжлийн сэтгүүл зүй гэсэн үг үү?

– Номын зохиогчийн Нобелийн энхтайвны шагнал авсан гол шалтгаан энэ шүү дээ. Дарангуйлалтай хараат бус сэтгүүл зүйгээр, баримт шалгалтаар тэмцсэн учраас Нобелийн энхтайвны шагналыг сэтгүүлч хүнд өгч байгаа гэдэг нь 21-р зуунд анхаарал татсан үйл явдал. Технологийн зуунд бид буу шийдэм бариад дайтах гэхээсээ илүү цахим орчинд байнга дайн өрнөж байгааг ойлгож, өөрсдийнхөө мэдээлэлжсэн ухамсар дээр тулгуурлан шийдвэр гаргах боломжийг нь олгож байгаа зүйл нь сэтгүүл зүйн салбар. Мариа Ресса бол Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дотертигийн авлигын асуудал, хар тамхины дайн гэдэг зүйлийн нэрээр хууль бусаар 27 мянган хүнийг гудамжинд буудаад алчихсан хүн. Гэхдээ 27 мянга гэдэг тоо өөрөө эргэлзээтэй. Бодит байдал дээр энэ тоо илүү өндөр байх магадлалтай ч гэдэг. Ямар нэгэн шүүхийн шийдвэргүйгээр энэ олон хүний амийг хороосон гээд бод доо. Асуудлын цаана юу байсан бэ гэдгийг сурвалжилсныхаа төлөө Мариа Ресса 100 гаруй жилийн хорих ялыг шүүхээсээ сонсох магадлалтай 4 төрлийн заргад татагдсан хүн. Тэр заргуудаа шүүхийн шатанд явж байхад Мариа Ресса ажлаа хийсээр л байсан. Эцсийн дүндээ 2024 онд хамгийн сүүлийн хэрэг нь шүүх дээр очиж цагаадаад одоо бол ямар нэгэн ял шийтгэлгүй. Эндээс манай монголд ч бас ажиглагдаж байгаа нэг зүйл байна.

Бид яагаад Эрүүгийн хуулийн 13.14-ийг хасаад өгөөч гээд байгаа юм бэ? Бүх сэтгүүлчид бүх хүмүүс Мариа Ресса шиг ийм зориг гаргах албагүй. Хүний амьдрал шүү дээ. Үр хүүхдээ, ар гэрээ эрсдэлд оруулан байж олон нийтийн мэдэх эрхийн төлөө ажиллана гэдэг бол сэтгүүлчээс маш их зүйлийг шаарддаг ажил хөдөлмөр.

Гэтэл 13.14 гэдэг заалт Эрүүгийн хуульд байснаараа ажлаа мөрөөрөө хийж байсан сэтгүүлч цагдаа дээр хэд хэдэн удаа дуудагдана, байцаагчийн хаалга сахиад сууна. Үүнээс болж олон сэтгүүлч ажлаа ч хийж чадахаа болино, ар гэртээ ч анхаарч чадах аа болино. Нэг ёсондоо сэтгэлзүйн дарамтад орно. Цаашлаад сошиал медиагаар дамжуулаад зохион байгуулалттайгаар юу ч ярьж болно. Ер нь бол хэнээс хэдэн төгрөг аваад шантаажны сэтгүүлзүй хийсэн гээд яаж ч харлуулахад нээлттэй нөхцөл байгаа энэ үед магадгүй аймхай сэтгүүлч бол дарамтад орж сэтгүүл зүйн салбараас холдож өөр газар чимээгүй ажиллах сонголтыг ч хийж магадгүй. Манай Монгол улсын хувьд цензурийг тавих өртөг нь хямдхан байгаа гэсэн үг. Мальдив зэрэг өөр орнуудад сэтгүүлчдийг ажлаа хийгээд явж байхад машин нь дэлбэрч байна, ар гэр рүү нь буутай дайрч орж байна, буудаад алчхаж байна, машинаар дайраад алчихжээ гэдэг мэдээлэл зөндөө гардаг. Өнгөрсөн жил дэлхийн хэмжээнд 60 орчим сэтгүүлч ажлаа хийж байгаад амиа алдсан гэдэг байх шүү. Манай монголд ажлаа хийж яваад алагдаад байгаа сэтгүүлчид байхгүй л дээ. Гэхдээ энэ сайн юм уу эсвэл алах хүртлээ энэ хүмүүс хичээгээд байх шаардлагагүй ч гэсэн үг юм уу? Магадгүй түүнээс нь өмнө сэтгүүлчид судалж эрж байхаа больчхоод байгаа байхгүй юу. Харин Мариа Рессагийн хувьд ажлаа орхиогүй, болиогүй, зүтгээд л байсан.

Хэдийгээр тэрээр Филиппин хүн боловч АНУ-ын иргэншилтэй, АНУ-ын паспорттой учраас шууд буудчихаж чадаагүй ч байж мэднэ. Мэдээж түүний хүсэл эрмэлзэл маш хүчтэй байсан нь ойлгомжтой. Мариа Рессагийн энэ тэмцэл хямдхан байгаагүй. Зөвхөн хууль шүүхийн зардалд гэхэд компани нь жилдээ 1 сая доллар гэдэг билүү тийм хэмжээний мөнгө зарцуулж байсан гэдэг. Тэр мөнгийг бүрдүүлэхийн тулд компани бизнес загвараа хэрхэн оновчтой байлгах уу, яавал үндсэн үйл ажиллагаагаа алдахгүй үргэлжлүүлэх үү гээд олон сорилтыг туулсан нь гарцаагүй. Хамт олон нь ч гэсэн Мариа Рессаг дэмжиж нэг цул болж, сайн хамтарч ажиллаж чадсан байгаа юм. Би сүүлд Филиппин очихдоо Мариа Рессагийн офиссоор орж үзсэн. Нэг их том офисс биш байна лээ. 100 гаруй хүн ажилдаг ч гэсэн бүгд офисстоо байрладаггүй зайнаас ажилладаг ажилтнууд олон юм билээ. Хууль шүүхийн зардал өндөр байх үед офиссынхоо кондишныг ажиллуулалгүйгээр хэмнэж байсан гээд хүнд үеийг хамтдаа давж гарсан редакц байсан. Тэдний энэ хичээл зүтгэлийн цаана юу байна вэ? гэхээр Мариа Ресса болон түүний баг Филиппинчүүдийн мэдэх эрхийн төлөө, эрх баригчдын авлига хээл хууль, хууль бус аллагуудын талаар мэдээлэлтэй байх ёстой, ардчиллаа хамгаалах ёстой гэдэг тэр хүсэл л байсан байгаа юм.

– Монгол улсын хувьд хэвлэлийн эрх чөлөө өдөр ирэх тусам хумигдаад байна. Дуугардаг сэтгүүлч алга боллоо. Ч.Өнөрцэцэг дуугардаг байсан ч түүнийг олон нийтэд ойлгомжгүй байдлаар яллачихлаа. Одоо түүн шиг зоригтой дуугардаг, улс төрчидтэй хөөцөлддөг сэтгүүлч үнэхээр алга. Сэтгүүлчдээс гадна иргэд ч зоригтой байх боломжгүй болчихлоо. Гэр орондоо янз бүрийн бичлэг хийж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг торгодог, барьж хорьдог боллоо. Нийгмийг ер нь барина, хорино гэдэг айдсаар хүлчхээд байх шиг санагдах боллоо?

– Миний бодлоор сэтгүүлчид айдаг болсон байх. Харин энгийн иргэд айж эхлээгүй байх шиг байна. Хэрвээ иргэд айдаст автсан бол сэтгүүлчдийг хамгаалж эхлэх ёстой. Энгийн иргэд дунд идэвхтэй контент бүтээдэг хүмүүс байдаг. Сүүлд гэртээ ганцаараагийн мийм хийдэг хүн компьютероо хураалгасан, тэрний өмнө үерийн үеэр мийм хийсэн хүү 6 цаг байцаагдсан гэдэг ч юм уу. Хувиараа контент бүтээгчдийг барьж хорьдог энэ жишээ бол шинэ зүйл биш байхгүй юу. 2020 онд Зүүн өмнөд ази дахь дижитал орчин дахь хүний эрхийн асуудал гээд баримтат кино үзэж байсан юм. Мөн Малайзад гарсан мультимедиа хууль гэж байдаг нь мийм хийсэн, шог зураг зурсан хүмүүсийг байцаалтад дуудаад л хориод байсан тухай гардаг. Тухайн үедээ бид тухайн жишээг бараг худлаа байх гэж эргэлзэж байсан. Гэтэл хэдхэн жилийн дараа монголд өөрсдөө яг ийм нөхцөл байдлыг туулаад явж байна. Яг түрүүний ярьдаг шиг хаа нэгтээ “Хэрхэн дарангуйлагч байх вэ?” гэдэг гарын авлага байгаад тэр гарын авлагыг хэн нэгэн уншиж байгаад “за одоо энэ хуулиа баталчихъя” гээд байгаа юм шиг хардлага эрхгүй төрөөд байгааг нуух аргагүй. Тэгэхээр шинэлэг зүйл ерөөсөө биш. Сурах гарын авлага дэлхийгээр нэг бий. Бид ямар нэгэн хууль батлахдаа олон улсын туршлага гээд л ярьдаг шүү дээ. Гэтэл олон улсын туршлагыг харахдаа хүртэл яг аль орны туршлагыг харах вэ гэдэгтээ тун болгоомжтой хандах ёстой. Тухайлбал “Фрийдом хаус” гэдэг байгууллагын 2024 оны судалгааны тайланд дэлхийн нийт хүн амын 10 хүн тутмын 8 нь хагас чөлөөт эсвэл авторитар дэглэмтэй улсад амьдарч байгааг дурдсан байдаг. Тэгэхээр 10 хүн тутмын ердөө 2-хон нь монгол шиг ардчилсан улсад амьдарч байна. Бид авторитар орнуудаас туршлага нэвтрүүлбэл аюултай. Тухайлбал Сингапур бол хаалттай, хэдийгээр эдийн засгийн хөгжил сайтай боловч үзэл санааны хувьд баригдмал. Хуурамч мэдээлэлтэй тэмцэх гээд хуультай. Тэр нь хууль нь цензур байдлаар ашиглагддаг. Сингапураас бид сайн туршлага гэж оруулж ирвэл манай ардчиллын үнэ цэн унах эрсдэлтэй. Бид гаднын туршлагыг авахдаа яг хаанаас ямар туршлагыг оруулж ирэх вэ гэдгээ маш сайн харах хэрэгтэй. Европын холбооны хэвлэл мэдээллийн тухай нь боломжийн байж болох ч тэдний эрүүгийн хууль дэлхий дахинд муугаараа гайхагддаг гэдэг ч юм уу. Юм болгон дээр ерөнхийгөөр хандахгүй наанатай цаанатай, өгөөтэй аваатай мэдээлэлтэй хандах шаардлага байгаа юм.

Өнгөрсөн жил Бразилын засгийн газрын дэргэд хуурамч мэдээлэлтэй тэмцэх төв гэж байгуулагдсан. Одоо манай цахим хөгжлийн яам ийм төв байгуулна гэж зарлаад байгаа. Тэгвэл Бразилын хуурамч мэдээллийн төвийн шалгасан нийт мэдээллийнх нь 52 хувь нь зөвхөн засгийн газрын эх сурвалжаар дурдсан мэдээллүүд байдаг. Хэрэв засгийн газар бол цорын ганц эх сурвалж юм аа гэж үзээд засгийн газартай санал нийлээгүй бүхэн худлаа гээд үзвэл юу болох вэ? Одоо манай хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль дээр баримтад суурилсан мэдээллийг сэтгүүлч нийтлэх зарчимтай гээд заасан байгаа. Тэгвэл Бразилын туршлагаас харвал засгийн газар юу баримт вэ гэдгийг шийддэг бол сэтгүүлч баримт нийтэлж болохгүй болчих гээд байгаа юм. Баримт нь үнэн худал гэдгийг засгийн газар шийднэ гэсэн үг шүү дээ.

Түрүүн та Ч.Өнөрцэцэгийн асуудлыг дурдлаа. Сэтгүүлчид бид энэ хэргийг ойлгохыг хичээж байгаа боловч үнэхээр мэдээлэлгүй байна. Үндэсний аюулгүй байдалтай холбоод хэргийн тухай мэдээлэл өгөөгүй. Тийм учраас хэнийх нь зөв, хэнийх нь буруу гэдгийг мэдэх боломжгүй. Тэгтэл одоо яригдаж байгаа хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд сэтгүүлч үндэсний аюулгүй байдлын дэг журмыг сахин хамгаална гэдэг зарчим баримтална гэж заажээ. Үүнээс харахад үндэсний аюулгүй байдал гэдэг бамбайн доор бүгд хаалттай шүүх хуралд орох эрсдэл үүсчхэж байгаа юм биш биз дээ гэдэг айдас зүй ёсоор үүсгээд байна. Монгол бол ардчилсан улс. Дэлхийд ардчиллаараа гайхагддаг. Урдаа БНХАУ ардаа Орос улс гээд хоёр том хаалттай гүрний дунд ардчиллаа амь бөхтэй аваад явж байгаа гэдэг яалт ч үгүй сайшаахаар зүйл. Тэгэхээр бид бодлого боловсруулж байгаа хүмүүстээ сайн хууль батална гэж итгэж байгаа боловч дэлхийн бусад оронд манай хуульд байгаа зүйл заалт хэрхэн буруу ашиглагдаж байгаа вэ гэдгийг хараад байгаа байхгүй юу. Тийм учраас санаа нийлж болохгүй зүйл харагдаад байна. Сэтгүүлч Ч.Өнөрцэцэгийн кэйс их олон хүнд айдас болгоомжлол төрүүлсэн нь ойлгомжтой. Хамгийн олон дагагчтай олон хүнд танигдаж дэмжлэг авсан сэтгүүлчийг ингээд ойлгомжгүй шалтгаанаар хорьж байгаа юм чинь бусад сэтгүүлчид “намайг бол яаж ч магадгүй юм байна” гэсэн айдас болгоомжлол авсан болов уу. Хэдийгээр эрүүгийн хуулийн 13.14-өөр нээх олон сэтгүүлч яллагдаад ял аваад байгаа зүйл байхгүй л дээ. Гэхдээ нөлөөлөл нь сэтгүүлчдэд тусч л байгаа. Хуурамч мэдээлэл түгээнэ гэсэн гэмт хэрэг. Нэг л хазгай гишгэвэл гэмт хэрэгтэн болох эрсдэлтэй учраас эрэн сурвалжилсан, ухаж төнхсөн зүйл бичиж байхаар энд ийм үйл явдал боллоо, тэнд тийм үйл явдал боллоо гээд явж байх нь өнөөдрийн Монголын сэтгүүлчдэд аюулгүй болчхоод байна шүү дээ.  Тухайн сэтгүүлчийн өөрийгөө хамгаалах рационал шийдвэр гэсэн үг.

– Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх асуудал ид яригдаж байна. Танай байгууллагаас энэ хуулийн төслийг судалсан бололтой байна. Одоогийн сэтгүүлчийн ажиллах орчин нөхцөлийг шинэ хууль сайжруулж чадах болов уу?

– Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль шинэчлэгдээд чуулганаар хэлэлцэгдэх байх. Бид ч боломжоороо хуулийг сайжруулахад анхаарч дуу хоолойгоо хүргэж ажиллахыг зорьж байна. Саналуудаа гаргасан. Манай гаргаж байгаа саналд хуулиар хамгаалагдсан нууцыг хүндэлнэ гэдэг зарчмыг хөндөж байгаа. “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-д тусгаснаар олон нийт нээлттэйгээр авч болох 68 төрлийн мэдээлэл байгаа. Харин байгууллагын болон улсын нууцад хамаарах 2000 гаран мэдээлэл бий. 2000 төрлийн мэдээллийг та нар хэзээ ч бичиж болохгүй гэдэг хаалтыг хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хийнэ гэдэг асуудал байж болох уу? Хэрвээ тэгвэл “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” юм уу хязгаарлалтын тухай хууль юм уу? гэх зэргээр асуулт урган гарч ирж байна. Бид маргаантай заалтуудаа сайжруулах хэрэгтэй. Шинэ хуулийн төсөлд мөн эх сурвалжаа нууцлах гэдэг заалт орсон нь сайшаалтай боловч бэлгэдлийн чанартай туссан байна лээ. Үүнийг бас сайжруулах хэрэгтэй. Энэ мэтчилэн засаж сайжруулах зүйлс зөндөө байгаа. “Хэвлэлийн эрх чөлөөний хууль”-тайгаа зэрэгцүүлээд Эрүүгийн хуулийн 13.14-ийг авч хаях юм уу ямар нэгэн байдлаар өөрчлөх шаардлагатай. Мөн сэтгүүлчийн тодорхойлолтыг өөрчлөх шаардлагатай гэдэг байр суурийг манай байгууллагын зүгээс тавьж байгаа. Сэтгүүлчийн тодорхойлолтыг задалж оруулж ирэхдээ бие даасан сэтгүүлч гэдэг нэр томьёо оруулсан боловч дараа дараагийн заалтууддаа заавал ямар нэг редакцад харьяалагдах учиртай мэт заалтуудыг хавчуулсан байх жишээтэй. Тэгэхээр сэтгүүлчийн тодорхойлолтод бие даасан хараат бус, ганцаараа сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлээд ёс зүйн хэм хэмжүүрийг баримтлаад явж байгаа, тэр ажлаараа амьжиргаагаа залгуулж байгаа бие даасан сэтгүүлчдэд үйл ажиллагаагаа эрхлэх чадамжийг нь баталгаажуулж өгөх хэрэгцээ ер нь бол байна. Бид сайн хууль батлах гээд байхад эсэргүүцэх гэж эсэргүүцээд байж болохгүй. Тийм ч учраас хуулиа сайжруулахад анхаарах үүднээс олон улсын хэд хэдэн байгууллагад бид хандсан. “Хил хязгааргүй сурвалжлагчид” гээд олон байгууллагад хандаж хуулийн төслийн талаар болоод хуульд тусгах хүсэлтэй байгаа саналуудаа явуулж зөвлөгөө авсан. Тус байгууллагын хуульчдын баг сая миний дурдсан эрсдэлүүдтэй төстэй агуулгыг сануулж байна лээ. Түүнчлэн “Ашгийн төлөө байгууллагуудын олон улсын төв”-д  бас хуулийн төслийг явуулж санал авахад “Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй агуулга байна, гэхдээ танай засгийн газар ийм хууль батлах гээд сэтгүүлчдээ хамгаалах эрмэлзэлтэй байгаа нь сайшаалтай” гэж мэдэгдсэн. Хуулийн агуулгыг нэлээн сайжруулах шаардлагатай, Монгол улсын нэгдэн орсон олон конвенцтой харшлах агуулгууд байна шүү гэсэн коммент өгсөн. Олон улсын байгууллагууд ч мөн Монголын ардчиллыг хайрлаж байгаагийнх болов уу ямар нэгэн төлбөр нэхэлгүйгээр зөвлөгөө тусламжаа харамгүй хайрлаж байна. Мөн сэтгүүлчид, хуульчидтай хуулийн агуулгын талаар санал солилцох уулзалт хэлэлцүүлэг өрнүүлсэн. Сэтгүүлчид уулзалдах үеэрээ салбарынхаа асуудлыг томьёолох гэж оролдсон. Өнөөдрийн монголын сэтгүүл зүйд хараат бус сэтгүүл зүй явуулахад санхүүгийн дэмжлэг дутагдаж байна, мэдээллийн ил тод байдал алдагдсан, эх сурвалжийн зүгээс мэдээллийг хаалттай өгдөг болсон, төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн алба хүний нөөцийн хувьд хэвлэлийн байгууллагуудын гол өрсөлдөгч болчихлоо, мэдээлэл тэр хирээрээ хаалттай болж асуулт асуух боломж бүрдэхээ байсан зэрэг асуудал нүүрлээд байна. Гүүгл, фейсбүүк бүүст хийдэг болсноос хойш хэвлэл мэдээллийн салбар руу ордог байсан орлого 50 хувь нь тэр хоёр луу явчихсан. Одоо үлдсэн 50 хувь дээр бид амьдрах гэж үзэж байна. Эдийн засаг бизнес загварын хувьд сэтгүүл зүй маань хоцрогдоод байгааг өөрчилж инновац хийж шинэ загвар гаргах зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд амьтай бөхтэй оршиход яалт ч үгүй дэмжлэг хэрэгтэй байна. Тэгвэл шинэ хуулийн төслөөр дээр дурдсан Монголын сэтгүүл зүйд тулгамдаад байгаа дээрх асуудлуудыг шийдэх ямар нэгэн зохицуулалт огт байхгүй. Тодруулбал эдийн засгийн хөшүүрэг хуульд тусаагүй, мэдээлэл олж авах боломж нэмээгүй бүр хаалттай болгох зүйл заалтууд орсон. Тэгвэл бидэнд шинэ хэвлэлийн эрх чөлөөний хууль одоо хэрэгтэй гэж үү гэсэн асуулт урган гараад байна. Шинэ хуулийн төслийн бидэнд үзүүлж байгаа чихрийн цаас нь эх сурвалжийг хамгаалах гэдэг үг. Гэхдээ сэтгүүлчидтэйгээ бид нэлээн хэлэлцсэний үндсэн дээр Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төсөлд өөрсдийн саналаа оруулахын төлөө хичээж, байр сууриа илэрхийлье, тэгээд хаана хүрэхээ харъя гэдэг шийдэлд хүрсэн.

– Иргэдийн дуу хоолойг барих гэсэн оролдлого хэмээн 2 жилийн өмнө парламентын босгоор орж ирээд унасан Н.Учралын гэж нэрлээд байсан хуулийн үзэл санаа арай Хэвлэлийн эрх чөлөөний хуульд суучихсан юм биш байгаа гэдэг хар төрөөд байх юм? Энэ талаар ажиглаж үзэв үү?

-Ажиглалт хийсэн. Гэхдээ миний энэ ажиглалт зөв бурууг баттай хэлж мэдэхгүй байна. Хуулийн төслийн хэлэлцүүлэг хэд хэдэн шаттай явагдсан. Энэ хэлэлцүүлгүүдийн 10-р сард болсон хэлэлцүүлэгт сэтгүүлч гэдэг тодорхойлолтод сошиал мэдиа дээр контент бүтээж байгаа хэнийг ч оруулж болох юм шиг заачихсан байсан. Танил мэдрэмж төрсөн гэх үү дээ. Н.Учрал гишүүний тухайн үедээ өргөн барьж байсан хууль өөрөө урт биш, 6-хан хуудас хуулийн төсөл байсан. Нээх их сүртэй зүйл заалтгүй юм шиг уншигдахаар. Гэвч тэр хуулийг дагаж өөрчлөгдөх хуулийн төслүүдэд 2 том өөрчлөлт бий болохоор байсан. 1 нь хууль зүй дотоод хэргийн сайд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзвэл бүх хүмүүсийн амыг барих чадамж бий болох, нөгөө нь засгийн газрын дэргэд хуурамч мэдээллийн эсрэг ажиллах агентлаг байгуулагдаж 72 цагийн дотор худал мэдээллийн устгадаг нэгж байгуулах зорилготой орж ирсэн хуулийн төсөл байна гэсэн дүгнэлтэд тухайн үед хүрч байсан юм. Одоо санал болгосон байгаа хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хууль зүйн сайдад эрх мэдэл өгөх гээд байсан агуулга нь сэтгүүлчийн тодорхойлолт гэдгээр орж ирээд сошиал мэдиад сэтгэгдэл бичиж байгаа, контент бүтээж байгаа оролцоотой хүн бүр сэтгүүлчийн хэмжээнд үүрэг хүлээлгэх тэр заалт хуулийн хэлэлцүүлгийн явцад орж ирэх гэж оролдсон байж магадгүй гэж хардаж байгаагаа нуухгүй.  Хуурамч мэдээлэлтэй тэмцэх агентлагийг байгуулахаар болсноо Баатархүү сайд зарласан. Хэдийгээр Н.Учрал сайдын зүтгүүлж байсан хууль дангаараа хууль болж орж ирээгүй ч гэсэн тэр хуулиар дамжуулан хийх гэж оролдож байсан агентлагаа байгуулахаар болчихлоо. Арга зам нь юу ч байж болно. Хууль батлах юм уу эсвэл тогтоол гаргах юм уу эсвэл хэнд ч зарлахгүйгээр хийчих ч юм уу? Тэгэхээр тэр хуулийн зорилго бол биелээд л байна гэж харж байна.

– Өмнө нь бид зогсоож чадсан. Гэхдээ одоо нөлөөлж чадах болов уу?

– Сэтгүүлчид өөрсдийн нөлөөллийн орон зайдаа ажиллаж иргэдийг мэдээллээр хангана. Ардчилсан орны иргэний хувиар ямар оролцоотой байх ёстой талаар олон нийтийг мэдээлэлжүүлэхээс өөр арга байхгүй.

-Ард түмэн сошиал мэдиа сэтгүүл зүйгээ ялгахгүй хэмжээнд байна шүү дээ. Иргэдийн мэдээлэл ялгаж таних боловсролыг хэрхэн түгээх вэ? Яг үнэндээ талхны мөнгөнийхөө араас яваа иргэнд сэтгүүл зүй, ардчилал наалдахгүй байх шиг?

– Аль болох иргэдийг ойлголттой болгож мэдээллийн тэгш хүртээмжээр хангахын төлөө дор бүрнээ хичээх л хэрэгтэй байх. “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” ном маань ч иргэд рүү чиглэсэн ном шүү дээ. Далайд дусал нэмэр гэж үг бий. Сэтгүүлч нар хүний эрхийг хамгаалахын төлөө хэрхэн амь наснаасаа салах шахам тэмцдэг вэ? гэдгийг энэ номоос уншиж болно. Мөн хараат бус сэтгүүл зүйгүй болчихсон улс оронд юу болдог вэ? гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэр улс оронд хүмүүсийн ёс зүй, хүн чанар гэдэг ойлголт байхгүй болдог.Эрх мэдэлтэн ч энгийн иргэд ч дур зоргоороо болно. Ямар нэгэн хяналт үгүй болно. Тэнд бодлого тодорхойлогчид зоргоороо, энд ядуу дорой энгийн иргэд ч өөрсдийн хэмжээнд дур зоргоороо аашилна. Хоорондоо ямар ч уялдаа холбоогүй  болно. Ийм болсон газруудын заримд нь иргэний дайн гарч байна, зарим газар иргэд нь моралын доройтолд орж байна.  Тухайлбал эх сурвалжуудаас сонссон нэгэн жишээг хуваалцъя л даа.  Индонезид хүүхдүүд хөл бөмбөг тоглож байсан. Ойртоод үзвэл хүүхдүүд бөмбөгөөр биш хүний толгой өшиглөөд тоглож байсан гэдэг. Мэдээлэлгүй харанхуй бүдүүлэг улс оронд хүмүүсийн морал саяын Индонезийн жишээ шиг болж доройтдог гэдэг. Магадгүй бид боловсролгүй тэнэг байх нь дарга нарт ашигтай гэдэг дүгнэлт хэтэрхий хурц дүгнэлт болох байх. Мариа Ресса номдоо бодлого тодорхойлогчид яагаад боловсрол руу хөрөнгө оруулалт бага хийдэг талаар өөрийн дүгнэлтээ оруулсан байна лээ. Сонгуулийн цикл ихэнх орнуудад 4-6 жил байдаг. Боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалтын өгөөж хэзээ ч 4-6 жилд гардаггүй. Бүтэн үе улирч байж гардаг учраас бодлого тодорхойлогчид гялс үр дүн үзэж ялалт байгуулахын тулд боловсролын салбарыг хаяад байдаг гэдэг дүгнэлт оруулсан нь анхаарал татсан. Тэгэхээр бид бодлого тодорхойлогчдыг зүгээр хараад суух биш өөрсдөө дуу хоолойгоо сайн хүргэдэг илэрхийлдэг байх нь чухал байгаа юм.

– Филиппиний ардчиллын нөхцөл байдал нь дээрдэх найдвар бий болов уу?

– Номын зохиолч Мариа Рессагийн эсрэг үүсгэсэн 4 зарга 4-лээ Филиппиний шүүх дээр ялалт байгуулсан. Дээр нь Мариа Рессагийн бүтээл Нобелийн энхтайвны шагнал авлаа. Энэ бүхэн Филиппинд хараат бус сэтгүүл зүйн үр өгөөж гарч түүнийг нь дэлхий нийт итгэл найдварын оч болгон харж байна. Сэтгүүлчдийг анх их сургуульд бэлтгэхдээ эмч 1 хүнийг авардаг бол сэтгүүлч нийгмийг аварна гэж заадаг байсан. Гэвч бодит байдал дээр сэтгүүлчид бид нийгмийг аварч чадахгүй байгаа шүү дээ. Тэгвэл Филиппиний сэтгүүлч Мариа Рессагийн энэ жишээ яг л сэтгүүл зүй нийгмийг аварсан бодит түүх юм. Түүний энэ түүх олон сэтгүүлчийн гал цогийг бадраана байх гэдэгт эргэлзэхгүй байна. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд ер нь зөв чигтээ алхам алхмаар орж байгаа гэж харж байгаа. Нөлөөллийн ажлуудыг алхам алхмаар хийгээд эхэлсэн байгууллагууд бий. Тухайлбал NTV телевиз хүүхдүүдийн үдийн хоолны төсөв бага байна гэсэн асуудлыг дагнан тавьсаар, бас бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо нэмэгдэж дуугарч ирсний хүчинд хүүхдийн хоолны мөнгөний төсвийг нэмүүлж чадсан. Энэ бол ганцхан хүүхдийн хоолны асуудал биш. Ирээдүйн Монгол хүний эрүүл мэндийн асуудал. Энэ мэт нөлөөллийн ажлуудаа хийх сэтгүүлчдийн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын гал цог ундарч байна. Энэ нь цаашдаа бодит өөрчлөлтийг авчирч чадна гэж би итгэдэг.

-Хууль батлагдахаас өмнө нь энэ номыг олон хүн уншаасай. Бид ардчиллаа, нөлөөллөө хэрхэн хамгаалж өнгөлж байх ёстойг энэ номоос ойлгож авна гэж найдаж байна. Ярилцсанд баярлалаа.

– Баярлалаа.

0/1000