horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Цагаан сараар өргөн дэлгэр шинэлэхгүй хэмээн “адлах нь” монгол ёс уу?

post-img

Сар шинийн баяр бямба ням гаригт таарсантай холбоотойгоор энэ жил бид амралтын хоёр өдөртөө багтааж шинэчлэхээр болоод байна. Уг нь бол Монголчууд уламжлалт хоёрхон л баяртай ард түмэн. Хавартаа жилийнхээ өнгийг бэлгэшээж ах дүү ураг саднаараа уулзан золгож баярладаг. Зуны дэлгэр цагт наадаж нэг жаргадаг. Олон баяр цэнгэл тэмдэглэдэг зарим улс орны дэргэд минимал хэв маягтай ард түмэн. Гэвч шаардлагатай үгүй нь мэдэгдэхгүй гаднын олон баярыг дагаж дарвиж тэмдэглэдэг болсоор бид бямба ням гаригтайгаа нийлээд жилийн 365 хоногийн 100 гаруй өдөр нь амардаг болжээ. Энэ олон баяр ёслолыг тэмдэглэж амарч байх шийдвэрт сар шинийн баярын уламжлал уг нь огт буруугүй байлтай. Гэвч хэтэрхий олон амралтын өдөртэй гэдэг шалтгаанаар үндэсний хоёрхон баярынхаа нэг сар шинийн баяраа адалж амралтын 2 өдрөө тааруулж шинэлэх үүргийг Монголчууд хүлээгээд байна. Монгол улсын хүн амын тэн хагас нь төвлөрсөн Нийслэлд амьдарч байгаа иргэд өдөр тутмын ажил амьдралаа түгжрэл дундаа амжуулах гэж ядарч явдаг нь бодит үнэн. Тэдэнд жилдээ ганцхан удаа ах дүү, ураг садантайгаа уулзаж учрах боломж сар шинийн өдрүүдээс өөр олддоггүй.

Тэгвэл могой жилийн сар шинээр Улаанбаатарын иргэд хамаатан садантайгаа гар зөрүүлэх боломж бүрдэхгүй нь. Сар шинийн баярыг уг нь хуульдаа 3 өдөр тэмдэглэнэ гэж заасан байдаг ч билгийн тооллын зурхайд шинийн 1 тохиогоогүй гэдэг шалтгаанаар 48 цагт тааруулж шинэлэх даалгавар Монголчуудад ноогдлоо.

Үндэсний соёл судлаачдын зүгээс ч сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийн ач холбогдлыг өөр өөрсдийн шугамаар илэрхийлсээр байна. Цагаан сарын баяраар Монголчууд бэлгэшээл ерөөлөөр бялхдаг учраас ах дүү ураг саднаараа хамтдаа сэтгэлээ засдаг ач холбогдолтой гэх өнцөг ч гарч байгаа юм. Үнэн мэргэд мэдэж хийх, Өчүүхэн ухаантан дуурайж хийх гэдэг зүйр үг бийг энд сануулах нь зүйтэй болов уу.

Сар шинийн баярыг Монгол улсаас гадна азийн олон оронд өргөн дэлгэр тэмдэглэж, энэхүү уламжлалаараа бахархаж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож сурталчилж байгаа жишээ цөөнгүй бий. Тухайлбал Хятад, Солонгос, Япон, Бутан, Энэтхэг, Лаос, Индонез, Вьетнам, Тайвань, Малайз, Камбож зэрэг улс оронд тэмдэглэсээр иржээ. Хамгийн ойрын жишээ болох БНХАУ гэхэд цагаан сарын баяраараа 2 долоо хоног амарч ураг саднаараа хамтдаа баярлах боломжийг улс даяараа бүрдүүлдэг. Харин Монголчууд бид сүнсний баяр, валентины баяр, эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр, шинэ жил гээд гадаад угшилтай олон баярт ач холбогдол өгдөг хэрнэ үндэсний өв уламжлалыг тээж, ураг садныг холбож байгаа дэлхийд ганцхан цагаан сараа ад шоо үзэж бямба ням гаригтаа багтаан ёсолсон болгоод орхих гэж үү?

Угтаа бол цагаан сарын баярын онцлог, утга чанарыг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь Монгол ёс уламжлалаа хадгалан үлдээх гол шалтгаан биш гэж үү?

0/1000