horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Умай унжилтыг дурангийн мэс заслаар шийддэг боллоо

post-img

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг дурангийн мэс заслаар умай сойх шинэ технологи нутагшуулж байна. Тус эмнэлгийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг анх 2009 оноос эмэгтэйчүүдийн мэс заслыг дурангаар хийж эхэлсэн юм.

“Өргөө” амаржих газар эмч, сувилагч нарын багийг чадавхжуулах чиглэлээр ажлын байрны сургалтыг тасралтгүй зохион байгуулсаар нийт 86 эмч, сувилагчийг мэргэшүүлжээ. Үүний үр дүнд тус эмнэлэгт хийгдэж байгаа дурангийн мэс заслын тоо нэмэгдэж, нийт мэс заслын 70 гаруй хувийг эзэлж байна.

2025 оны 2-р сараас Монгол Улсад анх удаа умайн унжилтыг дурангийн мэс залсаар сойх эмчилгээг “Өргөө” амаржих газарт хийж эхлээд байгаа юм. Умайг дурангаар сойх нь тухайн эмэгтэйд хөнөөл багатай, мэс заслын дараах зовуурь шаналгаа бага, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх давуу талтай байдаг. Нас ахих болоод олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд түгээмэл тохиолддог умай унжих зовуурийг эмчлүүлэхийн тулд нээлттэй мэс засал хийх шаардлага ийнхүү багасаж байгаа сайн мэдээ байна.

0/1000