horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Татварын багц хуульд байх ёстой хамгийн гол заалт бол НӨАТ-ыг бууруулах

post-img

Татварын багц хуулийн төсөл шинэчлэн боловсруулагдаж байгаатай холбоотойгоор бизнес эрхлэгчдээс санал байгаа аж. МҮХАҮТ, АМЧАМ тэргүүтэй бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоодын зүгээс нийтдээ 700 орчим санал ирүүлснийг багцалж 178 төрлийн багц санал боловсруулж байгаагаа мэдэгдээд байна. Давхардсан тоогоор буюу хамгийн их өөрчлөлт оруулах хүсэлтэй татварт аж ахуйн нэгжүүд дуу нэгтэйгээр НӨАТ-ын татварын дарамтыг бууруулах чиглэлд анхаарал хандуулахыг хүсжээ. Монгол улс 11 төрлийн татвар 27,4 их наяд өмнөх оноос 6 их наядаар нэмэгдсэн байна. 32,8 хувийг орлогын албан татвар, 21 хувийг НӨАТ, 17 хувийг нийгмийн даатгалын шимтгэл, 4 хувийг онцгой албан татвар бүрдүүлж байна. Бусад 20 орчим хувийг бусад татвар хураамж бүрдүүлдэг.

Улсаас 11 төрлийн албан татвар, 3 төрлийн хураамж, 13 төрлийн төлбөр авч төсвийн орлогыг бүрдүүлж байгаа юм. Нийтдээ төрөөс 41 төрлийн татвар хураамжийг иргэд аж ахуйн нэгжүүдээс авдаг гэсэн үг. Гишүүн байгууллагуудын зүгээс НӨАТ-ын дарамт болон хувь хэмжээг бууруулах шаардлага нь нэн тэргүүний татварын багц хуульд тусгах асуудал гэж үзэж байна. НӨАТ-ын хувь хэмжээг бууруулсан ч татвар төлөх цар хүрээ нэмэгдэх учраас төсөвт орлого төвлөрөлт буурахгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Азийн бусад улс орнуудтай харьцуулахад НӨАТ маш өндөр хэмжээтэй байгаа аж. Тухайлбал Тайландад 6 хувь, Сингапурт 7 хувьтай байгаа юм. Татварын хэмжээ энэ чигээрээ үргэлжилсээр байвал татвар төлөгчдийн тоо цаашид улам буурах эрсдэлтэй гэдэг байр суурийг илэрхийллээ.

0/1000